Өвөлдөө эртхэн бэлдэхгүй бол ахиад л "Яаж ийгээд даваад гарна" гэх вий

Манай улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 6-7 хувь өсөж байгаа. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эх үүсвэрээ хэрхэх асуудал яригдсаар.
Сайдын албаа авсны дараа Б.Чойжилсүрэн "Яаж ийгээд өвлийг давна даа" хэмээсэн. Улсаараа яаж ийгээд л давлаа. Гэсэн хэдий ч өвөл дуусахтай зэрэгцэн амьсгал авах завдалгүй ирэх өвлийн ажлыг эхлүүлэх хэрэгтэй болж буй.
Учир нь өнөөдөр ажиллаж байгаа найман дулааны цахилгаан станц 1264 мВт хүчин чадалтай. 2035 он хүртэлх хэрэглээний хэмжээг харахад 3000 орчим мВт хүртэл нэмэгдэхээр байгаа ажээ. Бидэнд эрчим хүчний хэрэглээг дотооддоо тал талаас хангах боломж байгаа хэдий ч хаана, ямар ажил, хэрхэн хийж байгаа нь тодорхой бус.
Тэгвэл УИХ-ын өчигдрийн чуулганаар эрчим хүчний салбарын асуудлыг ярилцсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Бодит байдлаа шулуухан ярья. ТЭЦ-3-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгой дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон Багануур, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Дорнод бүсийн цахилгаан станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна. Нар салхины 11 станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ч тохируулгын функцгүй. БНСУ-ын Засгийн газрын зээлээр есөн аймагт Дулааны цахилгаан станцыг барихад үнийн өсөлт гарсан ч бид тооцоо үнэлгээг магадлан, асуудлыг шийдэх талаар ярилцаж байгаа" гэсэн юм.
Түүнчлэн Францын Ерөнхийлөгч манай улсад айлчлах шуум байгаа бөгөөд энэ үеэр уранаас эрчим хүч гаргаж авах эсэх талаарх асуудал хөндөгдөнө. Дэлхийн улс орнууд эрчим хүчний салбар дахь нүүрсний хэрэглээгээ бага багаар багасгаж буй. Тиймээс бусад эх үүсвэрүүдээ ийн судалж байгаа гэх.
Дээрх станцуудыг ашиглалтад оруулбал эрчим хүчний дутагдлаасаа гарах бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч иргэдийнхээ хэрэглээг гүйцэх хурдтайгаар барьж чадахгүй байгаа.
Тиймдээ ч салбарын сайд нь эдгээр ажлуудыг бодит болгоход анхаар ч байгаа гэдгийг чуулганы үеэр дурдаж, "Нэгэнт 2022-2023 оны өвлийн ид оргил ачааллыг давлаа. Багахан хязгаарлалт хийсэн. 2023-2024 оны өвлийг ч давна. Бэлтгэл ажлаа хангаж байгаа" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За Хурдн Чойж минь чи Орост худлдагдаагүй чинь үнэн л юм бол Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг л гяллзуу лаад өгөөч ! Удаагаад, хойшлуулаад,саатуулаад байв�##� чамайг Женко,Зика,10 % нтр ийн өрөөсөн дугуй, Орост худлдагдсангөлөг л гэж үзье !
Энэ юм хийх үү.хувьдаа юу хусахаа л бодно доо
ХҮНИЙ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫГ БАГАХАН Ч ГЭСЭН УРАМ ӨГЧ ҮНЭЛЖ СУР ЧОЙЖИЛСҮРЭН АЖИЛСАГ ХҮН Ш ДЭЭ
Чойжилсүрэн сайдад амжилт хүсье. Эрдэнэбүрэнгийн УЦС-г та л ажил хэрэг болгож чадна шүү