УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ИБУИНХУ-аас манай улсад суух Элчин сайдаар Фиона Блитийг томилов

Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Фиона Блитийг томилжээ.
Түүний өмнө уг албыг хашиж байсан Филип Мэлоун өөр дипломат албанд томилогдох болсон тул түүний оронд уг томилгоог хийсэн байна. Ф.Блит долоодугаар сараас үүрэгт ажилдаа орох ажээ.
-Фиона Блит гэж хэн бэ-
Тэрбээр Засгийн газар, арми, НҮБ тэргүүтэй газруудад ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тодруулбал,
- 2006-2010 онд Британийн армид офицер
- 2011-2012 онд Европын терроризмтой тэмцэх албаны ажилтан
- 2012 онд "Клинтон сан"-гийн бодлогын асуудал эрхэлсэн газарт судлаач
- 2013 онд Олон улсын энх тайвны хүрээлэнд бодлогын шинжээч
- 2013-2017 онд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт бодлогын ахлах зөвлөх
- 2017-2020 онд НҮБ-ын Сомали дахь Суурин төлөөлөгчийн газарт улс төрийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн
- 2020-2021 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ерөнхий шинжээч /Ойрхи Дорнод/
- 2021-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Орос, Украины асуудал хариуцсан бүлгийн ахлагч, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улс гадаад улс руж томилж байгаа элчин сайдуудаа анхаарах цаг болжээ. Англи хүртэл биднийг дуурайгаад мэргэжлийн бус хүмүүсийг элчингээр томилж байгааг харж байна