УЛС ТӨРУлс төрийн мэдээ

М.Оюунчимэг: Гэр хорооллын сургуулиудад ажиллах багш олдохгүй байна

УИХ-ын өнөөдөр /2023.05.04/-ийн чуулганаар Боловсролын багц хуулийн төслийн талаар хэлэлцэж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гэр хорооллын сургуулиудад ажиллах багш олдохгүй байгааг дурдаж, багшийн ур чадвараас болж хүүхдүүд боловсролыг тэгш хүртэж чадахгүй байгаа хийгээд англи хэлийг багаас нь заах нь зөв хэмээсэн юм.

Тэрбээр "Долоо хэмжиж, нэг огтолж энэ хуулийн төслийг батлах ёстой. Хамгийн сайн багш бэлтгэсэн сургуулиуд өөр байдаг. Төвийн сургуульд сурч байгаа хүүхдүүд бүхий л тэмцээн уралдаанд оролцож шагнал авч байхад гэр хорооллын сурагчид өрөвдөлтэй байна. Боловсролыг тэгш хүртээмжтэй байлгаж чадахгүй байна.

Багшийн сургууль өнөөдөр ямар байна. Хамгийн сайн сурагчдаа багш болгож чадахгүй байгаа. Бусад улсын жишээнээс суралцах хэрэгтэй.

Мөн англи хэлийг үндсэн гадаад хэл болгож буй нь сайшаалтай. Дэмжиж байна. Гэвч нэгдүгээр ангиасаа суралцах нь эрсдэлтэй. Гуравдугаар анги уу, нэгдүгээр ангиас юм уу. Үүнийг баттай болгох хэрэгтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button