Хөгжлийн банкны шүүх хурал 15 дахь өдрөө үргэлжилж байна

Прокуророос байгууллагаас Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбогдуулан 80 хүн, 4 хуулийн байгууллагад яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн билээ.
Энэ дагуу Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд өнөөдөр /2023.05.05/ 15 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар "Пи Эс Вай" ХХК, "Сэлэнгийн Герефорд" ХХК-ийн холбоотой асуудлаар шүүгдэгчдээс асуулт асууж байна.
“Сэлэнгийн герефорд” ХХК нь Хөгжлийн банкнаас 2018 оны наймдугаар сарын 24-нд 3.4 тэрбум төгрөг, гурван сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 1-нд 675 сая төгрөг буюу нийт 4.1 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэхүү зээлийг махны чиглэлийн герефорд үүлдрийн үхэр үржүүлэх төслөөр авсан гэх. Гэвч энэ зээлээ 72 сар эргэн төлөөгүйгээс зээлийнх нь өр төлбөр 5.4 тэрбум төгрөг болоод байна.
“Сэлэнгийн герефорд” ХХК-ийг Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөгийн зээл авах үед буюу 2018 онд тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Галсанням гэх хүн ажиллаж байжээ. Тухайлбал, “Сэлэнгийн герефорд” ХХК нь махны чиглэлийн герефорд үүлдрийн үхэр үржүүлгийн чиглэлээр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйл ажиллагаа явуулдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.