Тооцоолол: “Ган Металл Хаус” ХХК Төрийн ордны хашааг 189 саяын гантигаар бүрж байна

Өнгөрөгч сард Төрийн ордны хашааг ногоон өнгөөр будсан нь олны шүүмжлэлийг хүртсэн билээ.
Тухайн үед холбогдох албаныхан “хууль журмын дагуу “Ган Металл Хаус” ХХК-тай гэрээ байгуулж гуравдугаар сарын 24-нд ажил эхэлсэн. Гэвч гүйцэтгэгч компани нь хугацаандаа ажлаа дуусгаагүй тул Польш Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалтай холбогдуулан яаравчлан эмульсээр будсан, удахгүй гантиг чулуугаар бүрнэ” хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Төрийн ордны хашааг гантиг чулуугаар бүрж эхэлсэн нь бас олны анхааралд өртөв.
Энэ дагуу тодруулахад, “Хуваарийн дагуу энэ сарын 14-нд дуусна” гэх мэдээлэл бидэнд олдлоо. Улмаар хашааг засварлаж буй компаний тендерийн мэдээлэл болон зарцуулсан төсөв нь тодорхойгүй байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа юм.
Иймд Төрийн ордны хашааг бүрж буй хар ногоон өнгийн боржин чулууны нэг м.кв-ын үнийг судалж, тооцоолол хийж үзлээ.
Ингэхэд нэг м.кв боржин чулууны үнэ 200.000-250.000 төгрөгийн ханштай байгаа аж. Үүн дээр ажлын хөлс болон бусад зардал нийлээд 300.000-350.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тэгэхээр Төрийн ордны хашааг гантигаар бүрэх хэмжээ ойролцоогоор 540 м.кв аж. Ийм хэмжээний талбайг гантиг чулуугаар бүрхэд хамгийн багадаа 189.000.000 сая төгрөг зарцуулагдаж буй гэх тооцоо гарч байгаа юм. Үүн дээр нэмээд хашааг будсан эмульс будаг 18 литр бүхий нэг сав будгийн үнэ 95.000-165.000 төгрөгийн хооронд худалдаалагддаг байна.
Н.СУМЪЯАСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Manaid hudulmuriin ayulgui bdal durem juram gj yum murddugduhguiuu. Tdhoi ner ustai company yum bol ajliin huvtsas gd yum bdagguimuu. Barilgiin ajilchin huvtsas hunar ch bhgui hun bur uur uur yum umssun.
Энэ компани доороо бригад хөлсөлсөн бололтой
Иим л засагшдээ,ганц хашаа ч засчиж чадахгүй
УРАН ГОМБОЖАВЫН УРЛАСАН ХААЛГА ҮНЭ НЬ ДААНЧ БАГАДСАН ХААЛГА ГЭДЭГ ШИГ ЭНЭ ХҮЙТ ДААСАН ЁРЫН СААРАЛ ӨНГӨТЭЙ ОРДОНД ХУЛГАЙЧ АЛУУРЧИН БӨГСЧИД ЭХ ОРНОО ХУДАЛДАГСАД БУЖИГНАЛДАЖ АЖЛАА БИШ ИДЭЖ ХУЛГАЙЛАХ ХОРОО НАЙРУУЛДАГ ГЭЭД БИЧЧИХЭЭЧ
Төрийн ордоноо их л зардлаар хаша�##�ж бэхэлж бн даа юунд зориулаад бга юм бол доо төр засгийн нөгөө хэмнэлтийн бодлого гээд байсан нь хайчсан бэ? Будаад л гантигдаад л татварын мөнгө урсаад л дарга нар тухлаад л тансаглаад л …………
Иргэдийн татварын мөнгөөр тоглох шиг болж байна .ямар ч олон удаа ордон тойрсон хашаа, замыг засч байна!!!
Солиорол