Эдийн засгийн мэдээ

SXCoal: Монгол нүүрс үнэтэй байгаа тул БНХАУ-ын тал худалдан авалтаа багасгаж эхэлсэн

Тавдугаар сарын 10-нд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 649 машин нэвтэрсэн бөгөөд энэ нь дөрөвдүгээр сарын 22-ноос хойших хамгийн муу үзүүлэлт болжээ.

SXCoal агентлагийн мэдээлснээр, БНХАУ-д кокжсих нүүрсний эрэлт тааруу, Монголын нүүрс үнийн хувьд өрсөлдөх чадвар муу болж буйтай холбогдуулж, худалдан авалт багасаж байгаа юм байна.

Үүнээс, Монголын нүүрс БНХАУ-ын дотоодод олборлосон нүүрстэй үнийн хувьд өрсөлдөх чадваргүй байна хэмээн дурдсан нь анхаарал татав. Манай улс уул уурхайн түүхий эдээ биржээр арилжаалах шийдвэр гаргаж, хил болон амны үнийн зөрүүг үгүй болгохоор ажиллаж эхэлсэн. Улмаар нүүрсний үнээ харьцангуй өндөр тогтоох болсон юм. Энэ нь эдийн засагт эерэг нөлөөтэй ч худалдан авагч талын байр суурийг SXCoal ийн тодорхойлж байна.

Гуравдугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 945 автомашин,  дөрөвдүгээр сард 829 автомашин нэвтэрч байсан юм.

Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ тонн нь 1180-1200 юаниар арилжаалагдаж байна. Энэ нь дөрөвдүгээр сард тонн нь 1550 орчим юаниар борлуулагдаж байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болов.

Гэтэл эсрэгээрээ БНХАУ-ын олборлосон коксжих нүүрсний нөөц сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрчээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

дулаан боллоо өвөл бол өвөрмонгол хаанаас авахав дээ монголоос худлаа нүүрсний үнэ буулгах арга зам биз дээ

Зочин
Зочин

ИЙНХҮҮ МОНГОЛ УЛСЫН НҮҮРС ХУЛГАЙГААР НЭГ ДУУСНА ОДОО ХЯТАДУУД ҮНЭЭРЭЭ БООГООД ЭХЭЛЛЭЭ НҮҮРСЭЭ ЗАРАХАА БОЛЬЁО

Зочин
Зочин

Нүүрсээ дахин шалгах шаардлага үүссэн юм бол уу

Иргэн
Иргэн

Засгийн Газрын БЭТмен гэдэг хүүхэлдэйн баатар бас ямар бантан хутгаж яваа бол.Бодлогоор нөлөөний нэгнээ томилчихоод баахан магтаж байгаад л ашгаа хийчихдэг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button