“Газпром”: Монголын нутгийг дайруулсан хийн хоолойн хайгуул шинжилгээ эцсийн шатандаа орлоо

Манай улсын нутаг дэвсгэрээр дайруулан БНХАУ руу тавих хийн хоолойн зураг төсөл хийгээд хайгуул, шинжилгээний ажил эцсийн шатандаа яваа ажээ. Энэ талаар “Газпром” компани мэдээлсэн байна.
Компанийн хэвлэлийн мэдээлэлд "Союз Восток" хийн хоолойн төслийн зураг төсөл, хайгуул шинжилгээний ажлын явцын талаар ярилцсан бөгөөд эл ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу эцсийн шатандаа явж байгааг онцолжээ.
Тэгвэл эл ажлын талаарх хуралдааныг хоёр талууд уулзаж, ярилцсан байна. Тодруулбал, Монголын Засгийн газар болон "Газпром" компанийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Улаанбаатар хотод болжээ. Хуралдааныг "Газпром"-ын орлогч дарга Виталий Маркелов, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан нарын удирдлага дор зохион байгуулсан аж.

"Союз Восток" хоолойн төсөл нь "Сибирийн хүч-2" хийн хоолойн үргэлжлэл юм. Энэ төслийн ТЭЗҮ-ийг өнгөрсөн оны нэгдүгээр сард эцэслэж, Монголын талтай гарын үсэг зурсан байдаг. Тэгвэл зураг төслийн ажлыг нь энэ онд дуусна хэмээн ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко өнгөрсөн онд мэдээлж байв.
Эл хий дамжуулах хоолой тавигдвал Оросоос Хятад улс руу жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх юм. Уг хийн хоолойн нийт урт 962.9 км бөгөөд төслийн барилгын ажлыг ирэх оноос эхлүүлнэ хэмээн тооцоолж буй. Харин ашиглалтад орох хугацааг 2027-2028 он хэмээн таамаглаж байгаа юм.
Н.АННА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Салаавч шүү МАНгар уудаа.
Иванууд горьдоод хэрэггүй.өөр тийшээ зайл
Нэг ч болтугай олон улсын чанартай бүтээн байгуулалт Монголын нутгаар дамжиж байвал нийт иргэд /хэрэглээ талаасаа/-д цаашлаад улс орны эдийн засагт ч хэрэгтэй гэж мунхаглаж байна шдээ.
Төсөл хэрэгжвэл Улаанбаатар утаанаас салж магадгүй.Одооноос ахуйд хий ашиглах аюулгүй ажиллагааг заасан дээр.Нүүрсээ түлж сураагүй байгаа шүү бид.
Хөрсөнд аюул үчруулахгүй гэдэгтээ бат итгэлтэй байна уу
ашгүй дээ ядаж улсын төсөвт хэдэн төг нэмэгдэнэ мөн өөрсдөө хэрэглээд сурвал утаанаас салах юм даа20р зуунд Англи болон европын бүх улс ингэж л шийдсэн Саяхандаа 1980 аад онд Япон битүү утаатай 1990 ээд оны эхээр Хятадын Хөх хот бас битүү утаа нусаа нийтээр хар юм л гардаг бсан бүгдийг энэ газ шийдсэн
Hurdan ehlej utaanaas salah baij uunees umnu odbayr yaunga baabar met erliizuud gamingiin ur huuhduudiig eh nutgaasaa huun zailuulsan bai
Худалдан авагч Хятад дэмжихгүйгээ аль эрт илэрхийлсэн, Орос Монгол нөгөө төмөр зам шиг мухар хоолой тавих уу, тэгээд ч орост мөнгө байхгүй..
. Mongoliig baruun mongol, zuun mongol gej xuvaasan ene tusliig zogsoox uls turiin xuchniig daraagiin songuuliar gargaj irex xeregtei baina. Mongol uursduu xiin nuutsuu bolovsruul.
Naad novshiin ajilaa zogsoo...
МАНАЙД БАЙГАА ХИЙН ОРДЫГ АЖИЛЛУУЛАХГҮЙ БАЙХ Л ТОГЛООМ
Дэлхий (инёрги) Газ- хий дээр алалцаж, дайн хүртэл болоод байхад ёстой болохгүй гээд байдаг. Дэлхийд газ хэргэлдэггүй хэдхэн ядуу орон л байдаг. Хүйтэн бүсийн Канад, Европ, Альска бүгд Газ дээр амь нь тээж явдаг. УБ-ын утааг алга болгох ГАНЦ АВРАЛ- аас татгалзваа хөөрхий. Хүйтэн бүсийн ямарч улс цахилгаанаар байр, гэрээ халгаадаггүй юм. -40С хүйтэрдэг улс орон цахилгаанаар халаалтаа шийдсэнийг олбол 3 ширхэг 0,75л ВИСКИ бэлэглэе. Фэйс- Van George