С.Амарсайханы "Оюуны ундраа"-д 4.5, З.Энхболдтой хамааралтай гэгддэг "Суруга монгол"-д 0.9 сая м2 газар олгожээ

Засгийн газраас "Шилэн" ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын 36985 захирамжийг өчигдөр ил болгов. УИХ-ын дарга асан М.Энхболд Хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байх үедээ олгосон газрын захирамжаар бусад дарга нараа хол зөрүүтэй хаяв.
Тодруулбал, тэрбээр 1999-2005 оны хоорнд зургаан жилийн турш уг албан тушаалыг хашихдаа нийт 7374 захирамж гаргажээ. Энэ хугацаанд нийт олгосон газрын хэмжээ нь 163 сая 398 мянган ам.дөрвөлжин талбай юм. Хэдийгээр албан тушаалаа 1999 онд авсан хэдий ч шилэн сайтад 2000 оноос эхлэлтэй шийдвэрүүдийг багцалсан. Тэгвэл М.Энхболд уг албыг хашиж байх үедээ 2004 онд хамгийн олон буюу 2048 захирамжийг гаргажээ.
- 2000 он - 698
- 2001 он - 1179
- 2002 он - 1561
- 2003 он - 1295
- 2004 он - 2048
- 2005 онд 593 захирамжийг тус тус гаргасан байна.
Тэгвэл тухайн онуудад ямар компаниудад хамгийн их хэмжээтэй газрыг олгосон талаар хайж үзсэн юм.
-2000 онд олгосон хамгийн том хэмжээтэй газар нь 12 сая метр квадрат хэмжээтэй-
Тэрбээр 10 саяаас дээш ам.дөрвөлжин талбайг хоёр компанид өгчээ. Эхнийх нь "Ксения" ХХК компанид 12 сая ам.дөрвөлжин талбай бүхий газрыг өгчээ. Тухайн газрыг Чингэлтэй дүүрэгт үйлчилгээний барилга чиглэлээр өгсөн байна.
Тэгвэл тухайн компанийн гүйцэтгэх захирлаар Т.Жигмэддагва гэх хүн ажилладаг ажээ. Тус компани нь хүнсний дэлгүүр, аялал жуулчлал болон гадаад худалдааны чиглэлээл үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Түүнчлэн Дурвалиг ББН-д 10.8 сая ам.дөрвөлжин газрыг олгожээ. Гэвч цахим орчинд эл нэрээр ямар ч нөхөрлөлийн илэрц байхгүй байна.
-2001 онд олгосон газрын захирамжийн тоо 1179-
Тухайн жилд хамгийн их талбайг хамарсан газрыг Уламжлалт анагаах ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацад өгчээ. Нийт 5.25 сая ам.дөрвөлжин талбай аж. Энэ нь төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын харьяа байгууллага юм.
Үүний дараагаар "Оюуны ундраа" ХХК-д 4.5 сая ам.дөрвөлжин талбай өгсөн нь тухайн жилийн хамгийн том газрын хэмжээээр хоёрдугаарт жагсаж байна.

Тус группийн хувьд БНСУ-ын санхүүжилттэй групп бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Эцсийнх өмчлөгч нь Сайнбуянгийн Ганбат аж. Компанийн хамтран эзэмшигчээр "Samsung Logix Corporation" болон "Юлрим метал" компани хамаардаг байна. Толгой компани нь "Молитекс" ХХК ажээ. Захирлаар нь Сэнгээгийн Даваадорж гэх хүн бүртгэлтэй байна.
Эл жилийн хамгийн их газар олгосон аж ахуйн нэгж, өмчлөгчийн гуравдугаарт "Өгөөж хайрхан" ХХК жагсжээ. Тус компанид 2.26 сая ам.дөрвөлжин талбай олгосон байна. Мөн С.Ганбат гэх иргэнд 960 мянган ам.дөрвөлжин талбай олгосон нь тухайн жилд хувь хүнд өгсөн хамгийн том хэмжээтэй газар юм.

Тухайн жилд есөн иргэн болон хувь хүнд хайгуул хийх зөвшөөрөл бүхий газар олгожээ. Нийт 7.4 сая ам.дөрвөлжин талбайг дээрх чиглэлээр олгосон байна.
-2002 онд хувь иргэдэд хамгийн их газар олгожээ-
М.Энхболд 2002 онд нийт 1561 газрын захирамж баталжээ. Үүнээс тус жилд хамгийн том хэмжээтэй газрыг МЭАТ ХХК-д олгосон байна. Тус компанид 8.68 сая ам.дөрвөлжин талбайг олгожээ. Тус компанийн эцсийн өмчлөгжч нь Гомбожавын Мягмарсүрэн бөгөөд Улаанбаатар менежмент компани ч хувь эзэмшигчээр бүртгэлтэй байсан юм.

Мөн "Солонго лайн" ХХК-д 6.8 сая ам.дөрвөлжин хэмжээтэй газар олгожээ. Тус компани нь нийслэлийн иргэдийн сайн мэдэх Хуашин рестораны эзэн байсан юм. Барилгын салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг уг компани хэд хэдэн орон сууцын асуудалд холбогдож байсан. Эргэн сануулахад Гранд плаза худалдааны төвийн чанх ард байрлах 16 давхар бүхий барилгууд нь эл компанийн эзэмшил юм.
Мөн хамгийн их талбай бүхий газрыг иргэн Н.Баттулга болон Л.Долгорсүрэн, С.Батбаяр нар авчээ.
- Н.Баттулгад 3.5 сая
- Л.Долгорсүрэнд 1.9
- С.Батбаярт 1.59 сая ам.дөрвөлөжин талбайг тус тус олгосон байна.
Нийт 38 компани, хувь хүнд хайгуул хийх газар олгосон байна. Нийт 27.9 сая ам.дөрвөлжин талбайг тухайн жилд хайгуул хийх чиглэлээр олгожээ. Дээрх гурван иргэн хайгуул хийх газар авсан ажээ.

-2003 онд гаргасан захирамжуудын хамгийн том хэмжээтэй газар нь Наран зүгийн 740 мянган ам.дөрвөлжин талбай-
Тухайн жил 1295 газрын зөвшөөрөл гаргаснаас хамгийн их нь
- Наран зүгт 740,
- Цагдаагийн академи 700
- "Ханбилэг" ХХК-д 516
- Иргэн Д.Наранцэцэгт 408
- "Бууч трейд" ХХК 313 мянган ам.дөрвөлжин талбай олгожээ.
Тухайн жилд хайгуул хийх чиглэлээр газар олгосон гэх тэмдэглэл шилэн сайтад байхгүй байна.
-2004 онд Ксения, Оюуны ундраа, Өгөөж хайрхан зэрэг компаниуд дахин газар нэмж авчээ-
М.Энхболдын хотын дарын албан тушаалыг хашиж байхдаа хамгийн их газар олгосон жил нь 2004 он юм. Тухайн жилд нийт 2048 газрын захирамжийг гаргасан байдаг. Хамгийн их хэмжээтэй газар олголтоос нь жагсаавал,
- "Москва комплекс" ХХК 912
- "Суруга Монгол" ХХК 880
- Цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн академи 700
- Восток нефть газр ХХК-д 690 мянган ам.дөрвөлжин талбайг тус тус олгожээ.
"Суруга монгол" компанийн гүйцэтгэх захирлаар нь Цэрэнбатын Чинбаяр ажилладаг бөгөөд хувь эзэмшлээр нь Японы Шинсэй Кэнсэцү ХК бүртгэлтэй байдаг ажээ.
Мөн эл компани нь УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдтой хамааралтай гэгддэг. Тодруулбал, 2013 онд УИХ-ын даргаар ажиллаж байхад "Суруга Монгол" компанийн захирал 67 настай япон эрэгтэйг хар тамхины хэрэгт гүтгэж, хууль хүчний байгууллага төдийгүй улс төр болон бизнесийн бүлэглэлүүд нийлж, хэлмэгдүүлсэн гэх хэрэг одоогоос гурван жилийн өмнө өрнөж байлаа.
Мөн тухайн жил
- "Ксения" ХХК 110
- "Оюуны ундраа" ХХК 2585
- "Өгөөж хайрхан" ХХК 400 ам.дөрвөлжин талбай авсан байна.
Харин хайгуул хийх чиглэлээр илэрц байгаагүй бөгөөд уурхайн эдэлбэр чиглэлээр 10 захирамж гаргажээ. Нийт 353 ам.дөрвөлжин талбайг олгосон байна.
"Оюуны ундраа" ХХК нь Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий компани юм. Хэд хэдэн удаагийн үйлдлээр түүний хамаарал бүхий этгээдэд 4.5 сая ам.дөрвөлжин газрыг өгсөн байна.
-2005 онд хамгийн бага буюу 593 газрын захирамж олгожээ-
Тухайн жилийн хамгийн их хэмжээтэй газрыг Иргэний нисэхийн ерөнхий газарт олгожээ. Тус байгууллагад нийт 8.4 сая ам.дөрвөлжин талбайн захирамжийг гаргажээ. Үүнний дараагаар "Амирлан трейд" ХХК-д 1.04 сая ам.дөрвөлжин талбай олгосон байна. Ингэхдээ уурхайн эдэлбэр чиглэлээр олгожээ.
Харин уурхайн эдэлбэр чиглэлээр нийт 22 газар олгох захирамж гаргажээ. Энэ нь нийт 4,368,239 ам.дөрвөлжин талбай болж буй.

УИХ-ын дарга асан М.Энхболд 2001 болон 2002 онуудад хайгуул хийх зөвшөөрлөөр нийт 35.3 сая ам.дөрвөлжин талбайг хувь хүн болон байгууллагуудад олгожээ.
Харин уурхайн эдэлбэр чиглэлээр 4,368,592 ам.дөрвөлжин талбайн захирамж гаргажээ. Уурхайн эдэлбэр гэдэг нь уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох тогтоцын хэсгийг нэрлэдэг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм байдаг байж
ОЛОН МУУ ЮМНЫ ЦААГУУР НУУГДАЖ ИРСЭН М.ЭНХБОЛД ГЭГЧИЙН НЭР ЦААШИД БАЙНГА ДУРДАГДАНА, ДУУДАГДАНА БИЗЭЭ.
Зааас. Хамгийн их бүтээн байгуул�##�т л хийгдсэн байгаа биз дээ. Авсан улсууд нь бүгд үнэгүй л авсан гэи чинь билээ. Хүүкээс эхлээд ордны ард үнэгүй газар авч байсан л гэдэг юм байна лээ дэг.
2 луйварчинг зугтаахаас нь өмнө барьж хорь яасан их шун�##� вэ ямар эцэг эхээс ийм шун�##�ын микровужд төрөөд бнаа суд�##�чих хүн бна уу
Зика вирус мөн ч муухай хүн шиг байгаамдаа, хөөрхий муу япон өвгөнийг хар тамхинд гүтгээд, тэгээд нөгөөх нь нутагтаа очоод үхсэн юм гэлүү дээ ! Бас 5толгойг ард түмэндээ авч үлдлээ гэж чаагаад байсан нь худла а өөрийнхөө компанид авчихсан байсан гэжүүгаа ! Энэ муу бэлтрэгээс идсэн уусан юм их гарна доо !
Долоон уулын цаагуур дэлдармараа, чи бушуу тонилоорой !!!
ЭНЭ НЭГ ДОНГИО ЦАРАЙТАЙ ӨВГӨН ГАЗРЫН НАЙМААЧИН ГЭДГИЙГ МОНГОЛ МЭДНЭ ИХ Л ХЯНАЛТГҮЙ ГАЛЗУУРСАН ХУЛГАЙЧ ДАА.ШОРОНГИЙН НОРМ ХИЙСЭН АЦ ШҮҮ ГЯНДАНД 30 ЖИЛ ЧААЛГАХАД БОЛОХООР ЛАЛАР ДАА ГЭМГҮЙ ЦАРАЙЛЧИХААД ХӨӨШ ТЭНЭГЭЭ ТЭР ШАДАР АМАРСАЙХАН ГЭДЭГ ХУЛГАЙЧИЙН БҮХ БУЛХАЙГ ДЭЛГЭЭТЭХЭЭ ТЭР МУУ МҮҮ ДОЛООСОН ГӨЛӨГ ШИГ ХҮЙТЭН ХАРЦТАЙ ЛАЛАР УЛААНБААТАР ХОТЫН БҮХ ГАЗРЫГ АВЧИХЛАА ӨӨРӨӨ БУРУУГАА ХҮЛЭЭГЭЭД ГУРВАН ЭЭЛЖИЙН БАНДААШ ОО СОЙЗОО АВААД НЭГ ХУДАГТ САЙН ДУРААРАА ОЧИХ НЬ УУ? ГЭТЭЛ ИРЭХГҮЙ ГҮРИЙГЭЭД НЭЭГ ИХ ШУДРАГА ДҮР ГАРАГЧИХААД БИ БОЛ ЭХ ОРОНЧ ХУЛГАЙЧАА ЦАЛИНГАА БУУХААР ГАНЦ ЛААЗ ПИВО УУГААД Л БОЛДОГ ГЭЖ ХУЦААД ЯВААД БАЙГААШТ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДАА СОНГОСОН ТОЙРОГ БОЛГОНД НЬ ОЧИЖ БУЛАЙГИЙ НЬ ДЭЛГЭХ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЭРЭЙ АЦНУУДАА АМАА АРЧУУЛАХАД ИХ ОЙРХОН БАЙНА ШҮҮ ГӨЛӨГНҮҮДЭЭ
Зсссссс
Ми-гээс авилгаар газар авсан хүмүүсийг зарлана уу
Одоо тэгээд яахав вэ? Луйвраар авсан газруудыг яаж цэгцлэх вэ? Зарим нь газар улам үнэд орно гээд хадг�##�ж бгаа. Тэр газрыг нь ядаж хурааж аваад дуудлага худ�##�даагаар зармаар юм. Барилга барисаныг нь яах вэ гээд нэгэнт ил болгосон юм бол цаашид авах арга хэмжээгээ ҮГ зарлах хэрэгтэй байна.
Дүүрцэн луйварчин шун�##�т хар шулмас юмаа. гүлдийчихээд юу ч болоогүй юм шиг гөлийгөөд үйлийн үрээ үүрнэ дээ үүрнэ
Энэ эрлийз саяхан доктор болсон гэсэн.
omhi avilgachin
Энхболд дарга эрлийз хурлийз л байгаа биз, хулгайч луйварчин л байгаа биз, та нар муусайн тэгээд яахын !Шоронд орсон ч газардахгүй, тэнд дарга,хянагч,ялтан цөмөөрөө МАН-ыхан байгаа, манай дарга ер �##�захгүй!
Чи энэ эрлийзийн с�##�тааны үс нь юм байна.
Xujaagiin xurliiz iimel yum xiine dee.