Д.Тогтохсүрэн: Тойргоос 76, хувь тэнцүүлэхээр 50 суудалтай байхаар чуулганд өргөн барина

УИХ-д суудалтай гурван нам хэлэлцээд, гишүүдийн тоог 126 болгох санал дээр нэгдсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Гишүүд тойрогтоо ажиллаад ирлээ. Иргэдийн зүгээс холимог тогтолцоог дэмжиж буй хэдий ч 152 болгох саналыг дэмжээгүй. Тиймээс гурван нам ярилцаад 126 болгох санал дээр нэгдсэн.
Мөн олон нийт мажоритар тогтолцоог пропорционалиасаа бага зэрэг их байх хэрэгтэй хэмээн үзсэн. АН-ын санал болгосон 60:40 хувилбарыг авсан юм. ХҮН намаас гаргасан 50:50 саналыг ч хэлэлцлээ.
Улмаар тойргоос сонгогдох нь 76, хувь тэнцүүлэх суудлыг 50 байхаар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар намын бүлгүүд шийдвэр гаргалаа" хэмээлээ.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм
-Дахиад энэ санал дэмжигдэхгүй бол яах вэ?
-Өнөөдөр болон маргааш байнгын хороод хуралдаж, нөгөөдөр нэгдсэн чуулганаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Улмаар ирэх долоо хоногт ажлын өдрүүдээр тойрогтоо очиж, иргэдтэйгээ хуралдаж, зөвшилцөх юм.
Улмаар дахин байнгын хороо, чуулган хуралдана. Иргэдтэй очоод ярилцана, ямар санал гарна ахиад л ярилцах юм. Процесс нь ийм. Тиймээс зарчмаараа явна.
-Хууль батлах процесст ямар өөрчлөлт орох вэ?
-ҮХНӨ өөрчлөлт батлагдвал хэд хэдэн эрх зүйн өөрчлөлт орно. Нэгдүгээрт, УИХ-ын хуульд өөрчлөлт орно. Хууль батлах нь 39 биш 64 болох юм. Хоёрдугаарт, Дэгийн тухай хуульд өөрчлөлт орно. Гишүүн бүр үг хэлнэ гэдэг нь байхгүй болох юм. Гаднын хурал шиг бүлэг, байнгын хороо төлөөлж үг хэлдэг болох юм. Мөн Сонгуулийн, Улс төрийн намын тухай хуульд гэх шат дараатайгаар өөрчлөлт орно.
-Иргэдийн хэдэн хувь нь дэмжээгүй юм бэ?
-Гишүүд эцэслэж, бүрэн тоо өгөөгүй байна. Өчигдрийн байдлаар 47 гишүүн мэдээллээ ирүүлжээ. Зарим гишүүд өөрсдөө ч ирээгүй байна. Тамгын газраас нэгдсэн байдлаар тооцоолсны дараа мэдээ өгье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨХИЙН ОРОНД ЭХЛЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ ШҮҮРДСЭН БОЛ АРД ТҮМЭН ИТГЭЖ НАЙДАХ БАЙЛАА. ТА НАРТ ИТГЭХ ГЯЛТАЙ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХООР Л АРД ТҮМЭН 152 ХУЛГАЙЧ, ҮҮНИЙ ДОТОР НАМ, НАМЫН ДАРГЫГ МАГТАН ДУУЛДАГ /ӨМНӨХ БААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ НАР ШИГ ӨГЛӨӨ БОСООД ЭНХБАЯРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЛЭЭ ГЭЖ УЙЛАГНАЖ, ХАШГИЧАЖ БАЙСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ/ 76 ШАЛГАРСАН ХУЛГАЙЧТАЙ БОЛНО ГЭХЭЭС, ТЭДНИЙГ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР УГЖИНА ГЭХЭЭС Л ЯС НЬ ЯНГИЖ, ЦЭЭР НЬ ХҮРЭЭД БАЙГАА ЮМ. ИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ, ТҮМЭН ОЛНЫГ ТӨӨРӨЛДҮҮЛЭЭД БАЙГААГИЙН АРД МАШ ИХ ТОМ ШУНАЛ, ЭРХ МЭДЭЛ БАЙНА. АРД ТҮМЭН ЯАСАН Ч ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ШУНАЛ, ИДЭЖ УУСНЫГ АРД ТҮМЭН НУРУУНДАА ҮҮРДГИЙГ САНА. ТЭДНИЙ ХЭДЭН АРВАН ТЭРБУМ, ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ АРД ТҮМНИЙГ Л УЛАМ ЯДУУРУУЛЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ.
Ta nar gudmand garaad ederjin huntei uulz daa bugd eserguutcene Hun nemehiig demjij bn gej hudalaa hutcaad baigaarai amarsaihan gishuunii buh aimag 1;1 Hun duureg bur 1 Hun niit 30 n gishuun baih n zew shuu harin
Ta nar hunee nemeed orood ir Dee Ard tumen jagsaad ta nariig bairand n tawina haraarai za yuj hiigeegui nudend haragdah boloosh de gej heltel hiisen Yu bga bur ontcoo Bai gehed yuj bgui bn 32 jil ta nar eersdee l bayjsan haa bn. Maah togtworjuulna GED namar ulsaas olon terbum awdag humuus edjin mAh ii une esgeed bn shu de teriigee boliulaajee
жаахан будлиу гаруудыг урдаа бариад хамаг ажилаа хийлгэх юмдаа
92 оны үндсэн хуулийн за�##�таар ирцээ 72% бүрдүүдэг болчихооч, тэгээд асуудлаа шийдчихээч. Тоогий квотоор орох гд чичрээд ээрч муураад ард түмнээ доромжлоод бх юм.
“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИЖ АЛАВ.