НИЙГЭМНийгэм мэдээ

Өмнөговь аймаг Ёслол хүндэтгэлийн өргөө барихаар 100 сая төгрөгийн тендер зарлажээ

Өмнөговь аймгийн Манлай сумын засаг даргын тамгын газраас 100 сая төгрөгөөр Ёслол хүндэтгэлийн өргөө байгуулах тендер зарлажээ.

Тус тендерт оролцогчид өнөөдөр 14.30 цагаас хүсэлтээ ирүүлж эхлэх юм.

Уг байгууламжийн техникийн нөхцөлийг Тамгын гарын дарга Т.Бат-Энх баталжээ. Тэгвэл тус сумын Ёслол хүндэтгэлийн өргөөг дараах байдлаар зурагласан байна.

НЭГДҮГЭЭРТ. Найман ханатай гэр

Найман ханатай гэр нэг ширхэг байх бөгөөд хаалга, тооно, унь, бүрэн сийлбэртэй, баганагүй, гэрийн бүрээсийг эсгийнээс өөр материалаар хийсэн байх шаардлагатай ажээ. Мөн гадна болон дотор цагаан бүрээстэй байх аж.

ХОЁРДУГААРТ. Байшин

Байшин нь 100 ам.дөрвөлжин талбайгаас багагүй хэмжээтэй бөгөөд найман ханатай гэр багтах хэмжээтэй байх шаардлагатай ажээ. Мөн тоосгон ханатай, 3 метрээс багагүй өндөртэй, 150х180 хэмжээтэй 14 ширхгээс цөөнгүй цонхтой байх юм байна.

Мөн,

  • гурван ам.дөрвөлжин хэмжээтэй нэг ширхэг хаалга
  • хоёр ам.дөрвөлжин хэмжээтэй нэг ширхэг хаалга
  • нурууны өндөр таван метрээс багагүй байх ажээ.

Байшин болон гэр доторх гэрэлтүүлэг сайн байх шаардлагыг тус тус тавьсан байна.

Тендерийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өргөөндөө хамгийн түрүүнд хэнийхээ шарилыг байрлуулахуу

Холбоотой мэдээ

Back to top button