Нийгмийн

Тэтгэврийн мөнгийг нь сар бүр авч, зодож танхайрдаг хүүгээ “буруугүй” гэж мэдүүлжээ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ УДАА ДАРАА ҮЙЛДЭЖ АРХИДАН СОГТУУРДАГ НЬ ТОГТООГДСОН

Тэртээ хол тэнгэрийн орноо бурхан болж мөнхөрсөн ижий аав хоёроо зүүдэнд минь ч болтугай зүүдлүүлж өгөхийг гуйсан дуу хүртэл байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засаг нийгмийн ёс суртахууны доройтол дээд цэгтээ хүрч байгаагийн илрэл нь төрсөн ээж, аавыгаа зодож гэр бүлийн хүчихийлэл үйлддэг этгээдүүд байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Мөн архидан согтуурах үзэгдэл хавтгайрснаас үүдэн олон төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаагийн хамгийн түгээмэл нь гэр бүлийн хүчирхийлэл аж.

Өөрийн төрүүлж өсгөсөн ээжийнхээ тэтгэврийг сар бүр банкны үүдэнд зогсож байгаад авч яваад архидан согтуурдаг төдийгүй ээжийгээ уураа хүрэхээрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 52 настай Н-ийг саатуулжээ.

Учир нь Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн алба хаагчдад иргэнээс “Манай байрны ... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байх шиг байна хэмээх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Цагдаагийн алба хаагчдын шалгалтаар тус тоотод оршин суух иргэн 83 настай Г нь  төрсөн хүү 52 настай Н-тэй хамт хоёулаа амьдардаг. Хүү болох 52 настай Н нь архинд донтох өвчний 3-р зэрэгтэй гэдэг нь эмнэлэгийн байгууллагаар тогтоогдсон бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагаас гурван удаагийн архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан этгээд өөрийн төрсөн ээж болох 83 настай Г-г байнгын зоддог болох нь тогтоогджээ.

ХОХИРОГЧИЙН НҮД НЬ ХӨХӨРСӨН БАЙСАН Ч “МИНИЙ ХҮҮ НАМАЙГ ЗОДООГҮЙ” ГЭСЭН БАЙНА

Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн буюу өөрийн төрсөн хүүдээ зодуулсан хохирогчийн баруун нүд хөхөрсөн байсан ч цагдаа нарт манай хүү намайг зодож байгаагүй хэмээн мэдүүлсэн байдаг.

Хохирогч өөрийн санамсаргүй үйлдлээс болж унаж нүдээ хөхрүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд аюулын зэргийн үнэлгээ хийхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд 83 настай Г-г бусад хүүхдүүдийн хамгаалалтад өгч, хүү Н-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж эхэлжээ.

Мөрдөн шалгалтын хугацаанд тухайн байрны оршин суугч болон төрсөн хүүхдүүд, хорооны ажилтан, жижүүр нараас зөрчил үйлдэгдсэн талаар мэдүүлэг авахад тухайн байрны жижүүр С нь “Дуудлага өгсөн тухайн өдөр хүү Н нь согтуу ирээд гэрийнхээ гадаа гэртээ орох гэж хаалгаа нүдэж байгаад ээж нь хаалгаа нээхэд “ямар удаан онгойлгодог юм” хэмээн уурлаж нүүр рүү нь цохиж байхыг би харсан” гэдгийг нотолж гэрчийн мэдүүлэг өгчээ.

Мөн удаа дараагийн нотлох баримтаар хүү Н нь ээжийнхээ тэтгэвэрийн мөнгийг тогтмол авч бусадтай нийлэн архидан согтуурдаг, ээжийнхээ болон гэрийнхээ эд зүйлийг зарж борлуулан архидан согтууран төрсөн ээжийнхээ нүүр, толгой, бусад биеийн хэсэгт цохиж зоддог болох нь тогтоогдсон байна.

ГЭР БҮЛИЙНХНИЙХ НЬ ХҮСЭЛТЭЭР НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж зөрчил гаргасан Н-г Хүнсний 4-р дэлгүүр орчим бусадтай бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч байхад нь олж тогтоон түр саатуулсан ба болсон асуудлын талаар Н-ээс мэдүүлэг авахад гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэжээ.

Иргэн Н-н гаргасан зөрчил нь бусад нотлох баримтаар гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон зөрчил гаргасан нь тогтоогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 30 хоногоор баривчлах, 50 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан байна. Уг шийтгэлийг эдэлж дууссаных нь дараа гэр бүлийн бусад гишүүдээс гаргасан хүсэлтийн дагуу түүнийг нэг жилийн хугацаатай архины албадан эмчилгээнд хамруулах шийтгэл ногдуулсан аж. 

Одоогоор гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч болон 83 настай Г нь өөрийн төрсөн охин, хүүгийн хамт амьдарч байгаа юм байна.

Энэ тохиолдолд цагдаагийн байгууллагын зүгээс хуулийн дагуу авч хэрэгжүүлэх ганцхан арга бий. Тэр нь өөр бусад хүүхдүүд болох ах дүү хамаатан саданд нь хохирогчийг хүлээлгэн өгч аюулгүй байдлыг нь хангадаг гэх. Харин Монгол улс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бага насны зарим хүүхдийг 108 төвийн хамгаалалтанд авдаг. Харин ажил хөдөлмөр хийх чадвараа алдсан, өндөр настай гэр бүлийн хүчирхийлэлд байнгын байдаг хөгшдийг хамгаалах эрх зүйн орчин өгүүлэгдэж байна.

А.ХАНГАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С.Мэндбаяр
С.Мэндбаяр
10 сар 26, 2019 09:24

Төрүүлж өсгөсөн ээжийгээ хайрлах нь байтугай тэтгэврийг нь булаан авч дээр нь дээрэлхэн зодож нүддэг бол наад хогийн шаар чинь эрүүл биш байна өөр хүнийг дээрлэхэж чадахгүй дээ!

Зочин
Зочин
10 сар 26, 2019 11:25

Энэ энэрэнгүй гээд байгаа нийгэм, хууль чинь гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүсийг л хамга�##�аад байх юм хохирогч бол хохироод л үлддэг. Тиймээс энэ мэтийн архичид, танрайчуудыг �##�бадан эмчлэх бус �##�бадан хөдөлмөрлүүлж, хохирогчдод хохирлынь барагдуулдаш хууль гаргаж өгөөчээ

Zochin
Zochin
10 сар 26, 2019 12:26

Eviideee huurhii ih l zovj bgaa emee bndaa ohin ur hiuhedgui l um bhdaa eejiige bolgood avchih umsan ehiigee araatanii gart uldeecheed hool n hool bolood hooloigor n davaad bjiideg l um bhdaaa ur huuhduud n

Зочин
Зочин
10 сар 26, 2019 12:27
Reply to  Zochin

Yg unen bas l ene arhichintai adilhan setgehuitei huuhduud bgaa bizdeee

Наран
Наран
10 сар 26, 2019 14:00

... эрх зүйн орчин ӨГҮҮЛЭГДЭЖ гэж бичихгүй ээ. Өгүүлэх гэдэг үг нь хэлэх ярих гэсэн утгатай үг шүү дээ. Эрх зүйн орчин дутагдаж байна гэсэн утга илэрхийлэх гэсэн юм шиг байна л даа. Тэгэхээр зүй нь ҮГҮЙЛЭГДЭЖ байна гэж бичих ёстой шүү дээ. Сэтгүүлч хүн ийм �##�даа гаргах эрхгүй баймаар юм даа.

Зочин
Зочин
10 сар 26, 2019 19:49
Reply to  Наран

Harin tiim bn arai l bolovsrolgui yum

Холбоотой мэдээ

Back to top button