ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Төсвийн орлого 9.5 тэрбумаар дутуу, зарлага 1.4 тэрбумын хэмнэлттэй байна
2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн 1,099.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Төсвийн орлогын хувьд:
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,712.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 9.5 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар дутуу биелсэн бол өмнөх оны мөн үеэс 1,896.0 тэрбум төгрөг буюу 39.4 хувиар нэмэгдсэн байна.
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 9.5 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн нь татварын бус орлого 37.8 хувь буюу 197.8 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу биелсэнтэй холбоотой байна.
Төсвийн нийт зарлагын хувьд:
- Нэгдсэн төсвийн нийт зарлага 5,612.6 тэрбум төгрөг болж, 1,430.1 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 79.7 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
- Нэгдсэн төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 27.3 хувиар дутуу зарцуулагдаж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар буюу 504.0 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.