Нийгмийн

ХЭРЭГ: Харанхуйд дайруулж амиа алдсан хохирогчийг цагаан хувцас өмсөөгүй нь буруу гэж үзэн хэргийг хаажээ

Өнгөрсөн есдүгээр сарын 14-ний үүрийн 04:00 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Их нарангийн 12 дугаар гудамжинд “Frightliner columbia” маркын ... улсын дугаартай том оврын автомашиныг жолоодож явсан О.Б нь зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас нэг иргэн алтан амиа алдаж, ар гэрт нь нөхөж баршгүй гарз тохиов.

Осол гаргасан иргэн О.Б нь хэргийг үйлдсэн өдрөө хэргийн газрыг орхин зугтааж Сэлэнгэ аймагт явж байх үед цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байж олж баривчилан байдаг. Өнгөрсөн хугацаанд сэжигтний талаас хохирогчийн талд “Приүс 20 маркын автомашин, 25 сая төгрөг, хоёр өрөө байр” зэргийг ээлж дараалан амалж, гомдолгүй хэмээн хэргийг хаах талаар санал тавьж байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Хохирогчийн тал уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд удалгүй хяналтын Прокурор Б.М тогтоолоо гаргаж хэргийг “гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзэж хаажээ.

ТАЛИЙГААЧИЙНХАА ТОЛГОЙГҮЙ БИЕИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХҮЛЭЭН АВЧ, ОРШУУЛЖЭЭ

Уг тогтоолд:

“Хохирогч буюу Л.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.2 Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явалбал зохино”, мөн дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах” гэснийг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх тул гэмт хэргийн шинж байхгүй байна” гэжээ.

Одоогоор осол хэргийг үйлдсэн иргэн хохирогчийн талтай уулзаагүй, хохирогчийн оршуулганы зардлыг ч өгөөгүй нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаагийн илрэл гэж хохирогчийн талаас үзэж байгаа аж. Нөгөөтэйгүүр хэргийг хаасан нь үндэслэл нь зам дээр цагаан хувцастай яваагүй тул харанхуй газарт дайрч болно гэх ойлголтыг төрүүлж байна.

Ингэхэд хохирогч талын гэр бүл том оврын автомашинд дайруулсан талийгаачийнхаа толгойгүй биеийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, оршуулсан байдаг.

Иймд уг хэргийг хаасан хяналтын прокурорыг Б.М-г хохирогчийн талаас Авлигатай тэмцэх газар, шүүх хяналтын дээд шатны байгууллага, Хууль зүй дотоод хэргийн яаманд хандан шалгуулахаар болжээ.

Бид уг хэргийн талаар эргэн мэдээллэх болно.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
eej
eej
10 сар 25, 2019 09:36

hohirogchdod am#lsan 2 oroo bair prius 25say togiig n prokuror n avsan ym blgui dee.icheesei.bid nar oroitoj magadgui geed cagaan ongiin huvcas cunhelj yavj bh um bn l daa

Irgen
Irgen
10 сар 25, 2019 10:28

Hereg ingej shiidegdeed baihaar uls oron chine hetsuudeh ni argagui sh dee. Joohom hunleg baimaar um.

харамсалтай
харамсалтай
10 сар 25, 2019 13:32

ХУУЛИЙНХАН их хэцүү болжээ. ЭНЭ даварсан АВЛИГАЧДЫГ хуулийн байгууллагуудаас �######�уулах боломж �##�га уу? ТЭРБУМТАН прокурор байсан. ИЙМ замаар л баяжиж байгаа. ОДОО шүүгч нарыг хар, өөрсдийгөө төрөөс дээгүүр тавьсан ШҮҮГЧ нартай хариуцлага тооцох хүн �##�га.

Цас
Цас
10 сар 25, 2019 20:41

Энэ мэдээ үнэхээр аймар юм үндсэн хууль зөрчигдөж хуулийнханы мэдлэг боловсролд эргэлзэж авилг�##� газар авч улс орон минь мөхөж буй ийм аюул байна гэж бодогдож энэний эсрэг буу барьж тэмцэх ганц арга л үлдсэн мэт сэтгэгдэл төрж байна энд хүний ёс хүнлэг байд�##� гэм хийсэн бол тохирсон хариуцлага ухамсар энэрэнгүй байд�##� ажилдаа хариуцлагатай байд�##� бүр юу ч �##�га ямар ч ухамсарт нийгэм харагдахгүй байна

Зочин
Зочин
10 сар 25, 2019 20:58

Оройн цагаар хар хувцастай хүн болгоныг дайрж �##�ж болно гэж хуулиараа зөвшөөрсөн гэж ойлгогдож байна хуулиар иггэж тоглохгүй ээ хянаж шийдвэр гаргаж байгаа прокурорын эрхийг нь түтгэлзүүлж торгож шоронд явуул

Irgen
Irgen
10 сар 26, 2019 08:32

Bolohgui bol jolooch prokuror hoyoroos huviin oshoo avaach.

StevSlarie
StevSlarie
1 сар 16, 2020 09:54

Propecia Ahumada Propecia Dhea Hair Loss In Men Cialis Acheter Suisse [url=http://cialibuy.com]cialis[/url] Rxmeds Hub Order Viagra Online

StevSlarie
StevSlarie
2 сар 12, 2020 13:49

Overnight Canadian Pharmacy http://cheapcialisir.com - Cheap Cialis Zentel 400mg Cheapeast No Physician Approval Cialis Viagra Generic Prices

Холбоотой мэдээ

Back to top button