70 сая малтай ч мах идэхийн заяагүй иргэд

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнээс есийнх нь үнэ өсжээ. Ханш нь өссөн есөн барааны зургаа нь мах байв.
Тодруулбал, долоо хоног бүрийн дундаж ханшаар,
- Хонины мах, ястай – 16,460
- Хонины мах, цул – 16,787
- Үхрийн мах, ястай – 19,500
- Үхрийн мах, цул – 21,882
- Адууны мах, ястай – 14,000
- Ямааны мах, ястай – 12,667 төгрөгтэй байгаа юм.
Махны үнэ энэ хавар огт буураагүй. Тэр дундаа байнгын өсөлттэй байгаа нь үхрийн мах билээ. /Доорх графикий
н зүүн дээд булангаас махны төрлийг сонгон графиктай танилцана уу/
Долоо хоног бүрийн дүн мэдээлэлд хамгийн сүүлийн үеийн байдлаар өнгөрсөн сарын 29-ний өдрийнхөөр гаргасан байна. Ингэхэд тавдугаар сарын 22-ны өдөртэй харьцуулахад,
- хонины ястай махны үнэ 3.5 хувиар буюу 550
- хонины цул мах 2.3 хувь буюу 375
- үхрийн ястай мах 2.3 хувь буюу 438
- үхрийн цул мах 1.7 хувь буюу 364
- адууны ястай мах 3.1 хувь буюу 417
- ямааны ястай мах 8.6 хувь буюу 1000 төгрөгөөр тус тус өссөн байна.
Хаврын турш өссөн махны ханш ийн буусангүй. Жил бүрийн хавар махны үнэ өсдөг албан бус хуультай бид нөөцийн махаар эл асуудлыг шийднэ хэмээдэг. Гэсэн хэдий ч нөөцийн мах төдийлөн үр дүнгээ өгдөггүй. Харин зургаадугаар сар гарч, зуны улирал эхэлсэн ч махны үнэд буурах таамаглал алга.
Махны ханш буурахгүй гэх хамгийн гол шалтгаан нь төсвийн тодотгол билээ. Учир нь төсвийн тодотгол хийж, цалин тэтгэврийг нэмбэл тэр хэрээр бүтээгдэхүүний үнэ өсөж, махны ханш ч дагаж талийх нь гарцаагүй. Энэ бол манай улсын эдийн засгийн зүй тогтол. Тэгэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цалингаа нэм хэмээн шаардах зөв хэдий ч түүнийгээ дагасан махны үнийн өсөлтөд ахиад л чөдөрлөгдөх юм.
Махны биржтэй болсон цагт махны үнэ буурна хэмээж байсан нь саяхан. Харамсалтай нь биржтэй болсон ч нөлөө үгүй. 70 сая малтай байгаад ч мах идэхийн заяа алга.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай Нийсэлчүүд гадагшаа цагаачилж очсон газраа 1 кг хонны махыг 50,000 мянган төгрөгөөр авч идэж баярхадаг улс шүү дээ энэ бол юу биш махыг бүр зүүн өмнөд азид 50,000 төгрөгөөр авч идэж баярхадаг улс махны үнийг 50,000 төгрөг болгох хэрэгтэй тэгж байж ченжүүд ашигтай ажиллана шүү
gadagshaa gargahiig horiglo une ni shuud unana
Huns hariutsan said darga badg bizdee uul ni. Ajlaa hiigeesei.
Монголоор дүүрэн ажилгүй ченж нэртэй хүмүүсийг л болиулах хэрэгтэй. Эд нар чинь бүгд хүний хийсэн хөдөлмөрийг шулагч шүү дээ. Ийм ажилч гэж юу байхав дээ. Шулуухан хэлэхэд шимэгч хорхой л гэсэн үг.
Монголчууд удахгүй эрээнээс мах зөөж иддэг болно. Манай бүх м�##� мах гадаад руу гараад монгол хүнд зарах мах үлдэхгүй байх.
Yu shaagaad baigaa novsh ve chi 50000 mah avch chi uuruu tsusal
Хөгийн шун�##�тай, өлөн сэтгэл,сэтгэхүйтэй наймаачдаас болдог биз дээ
Mah uneheer unetei bna, mah baival bolno gej Mongolchuud bid yaridag, hervee 50,000Tugrugoor mah idvvlmer bga maanag m#lchid bval, importiin mahnii tatvaraa buuruul hamaagui oros ukraine, hytad amerik uher honi avch idey
Мах хүнсний үнэ барьж чадахгүй авгай царайтай сайд гэх Болорчулуун зайгаа тавь. М�##�чид бага үнээр л нийлүүлдэг махны ченж гэж махчин юмнууд үнэ хөөрөгдүүлнэ. Хятад эзэнтэй үйлдвэрийг хаа. Болорчулууныг х�##�
Монконди брендийн шар сүүний чихэр 1 кг үнэ эцсийн хэрэглэгчид бараг 50.0 төгрөгөөр очиж байна. Байг�##�ийн зэрлэг ургам�##� идэж өссөн м�##�ын махны үнэлгээ маш бага байна. Хөдөө хөхөрч гадаа гандаж яваа хэдэн мах үйлдвэрлэгч м�##�чидаа харцгаа.Дундаж насл�##�т хэд бол.Яагаад 50.0 байж болохгүй гэж.