УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Сургуулийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх 100 тэрбумын зарцуулалт тодорхойгүй байна"

МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.05/ хуралдсан билээ. Тэдний зүгээс бүлгийн хуралдаанаар ямар асуудлыг ярилцсан талаараа мэдээлэв.

Үндэсний их баяр наадмын өмнөхөн хэд хэдэн багц хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.

Үүнд,

  • УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зургаадугаар сарын 23-наас өмнө батлах
  • Улс төрийн намын тухай хууль
  • Боловсролын багц хууль
  • Нийгмийн даатгалын багц хууль
  • Төсвийн тодотголын асуудлыг тус тус хөндөж, ярьсан байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцээд явж байсан хэдий ч Засгийн газрын зарим гишүүд эл хуулийг буцааснаар Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо ойрын хугацаанд уг хуулийн төслийг хэлэлцэхээр болов.

Мөн Нийгмийн даатгалын багц хуулиар цалин тэтэгвэр нэмэх, хүүхдийн мөнгөний асуудал зэргийг дурдсан. Улмаар Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг гарлаа.

Түүнчлэн Төсвийн тодотголыг лхагва гарагт өргөн барина. Улмаар пүрэв болон баасан гарагт энэ асуудлыг чуулганы хуралдаанаар ярилцах юм" хэмээлээ.

Бүлгийн хуралдаанаар Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, Хүүхэд хамгаалах хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт, Бооцоот тоглоомын, Төрийн албан хаагчийн, Шүгэл үлээгчийн тухай хуулийг тус тус батлахаар яаравчлан ажиллаж байгаа гэдгийг дурдсан юм.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн жорлонг өөрчлөх ажил хийх ёстой ч удаашралтай байгаа тул Засгийн газраас төсөв нь батлагдсан уг төслийг үр дүнтэй болгохыг шаардаж байгааг дурдсан юм. Үүний хүрээнд лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халах асуудлыг хөндөхөөр болжээ.

Энэ асуудлын талаар М.Оюунчимэг "Өнөөдрийн байдлаар дээрх 100 тэрбум төгрөгийн 67 тэрбум төгрөгийг хаашаа, хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна. Нөгөө талаасаа шинэчилсэн жорлонгуудыг ашиглах боломжгүй, албан байгууллага нь хүлээж аваагүй гэх мэт асуудал үүссэн. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудлаар нээлттэй сонсгол хийнэ" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button