ҮХӨ-ийг танилцуулсан даруйд Ерөнхийлөгч нотлон баталгаажуулав

Өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ.
Энэхүү өөрчлөлтөө УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2023.06.05/ Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулав.
Улмаар Ерөнхийлөгч гишүүдийг 126, сонгуулийн тогтолцоог холимог болгосон ҮХӨ-ийг нотлон баталгаажуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд:
16.1 Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор УИХ-ын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна.
16.2 Ерөнхийлөгч УИХ-аас ҮХНӨ-ийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томъёоны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл Үндсэн хуулийн 33.1.1-д зааснаар хориг тавьж болно.
16.3 Ерөнхийлөгч энэ хуулийн 16.1 заасны дагуу биечлэн хүргэж танилцуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор “... оны ... дугаар сарын ...-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эх мөн болой. Монгол Улсын Ерөнхийлөгч ...” гэсэн гарын үсэг зурж, төрийн тамга дарж баталгаажуулан Үндсэн хуулийн уг эхийн хамт хадгална.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урвагч дүлзэн топор үхлийн муугаар үхнээ
урвагч, хулгайч
Ийм л хогийн хүн дээ.
Байгаа 76-даа хариуцлага тооцох эрх зүйн актгүй, х�##�дашгүй бүрэн эрхтэй гээд улсаа цөлмөж, иргэдээ ядуур�##�д хүргэчихээд зөв зүгээр байгаад байх юмуу?! Ажлаа тас�##�ж, ирц бүрдүүлэхгүй, дандаа эмнэлэг, гадаад дотоод томилолт гээд зуга�##�ж төсвийн тодруулб�##� бидний татварын хөрөнгө болон гадаадын зээл тусламжийг цөлмөж улсаа эмгэнэлт байд�##�д оруулсан УИХулгайчдын ХАЛДАШГҮЙ БҮРЭН ЭРХИЙГ ЦУЦАЛЖ байж тоогоо нэм
Энэ бид хоёр юун ҮХ кккк
ЖДҮ-г ( Банк дампууруулаад ял аваад гөлөлзөн зогсож байсанг )зохион байгуулсан хүн гэдгийг хэн ч мартаж болохгүй.
Ард иргэд нь модоо барьж байхад нам дагасан хулгайч луйварчид нь улам л олширч байх шив
126 г дэмжээгүй дэмжихгүй