Нийгэм мэдээ

"Бүртгэлээс хасагдсан машины хураамж, торгууль эзэмшигч дээр өр болж үлдэнэ"

Зам тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан Хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний тухай 2023.03.03-ны өдрийн А/57/48 тоот тушаал, ЗТХСайдын 2023.02.27-ны өдрийн Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах энэхүү ажлын хэрэгжилтийн биелэлтийг 14 хоног тутам шинэчлэн гаргаж ЗТХЯ-ны ТЗУГ-т, 7 хоног бүр АТХБЗГ-т албан бичиг болон цахимаар хүргүүлэн ажиллаж байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэсийн Ахлах мэргэжилтэн Х.Золжаргалаас тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах ажил хэдэн хувьтай байна вэ?

-Улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас 2023.05.31-ний өдрийн байдлаар 1,087,255 тээврийн хэрэгсэл буюу  85,98% нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна. Тодруулбал,

  • 846,174 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан,
  • 150,647 тээврийн хэрэгсэл 5 аас дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй шалтгаанаар хасагдсан,
  • 13,740 тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хүсэлтээр хасагдсан,
  • 10,469 тээврийн хэрэгсэл түр журмын хүрээнд хасуулах хүсэлт өгсөн
  • 64,078 тээврийн хэрэгсэлийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож учир байдлыг нь тодруулсан,
  • 2,145 тээврийн хэрэгсэл нотариатын гэрээ хийсэн боловч бүртгэлийн байгууллага дээр өмчлөгчийн бүртгэл /шилжилт хөдөлгөөн/ хийгдээгүй байна.

-Иргэдийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийлгэхдээ анхаарах зүйлсийн талаар тодруулбал?

-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа мэдэх ёстой хэдэн зүйл бий. Юуны өмнө таны тээврийн хэрэгсэл сүүлийн 1-4 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй татвар торгуулиа төлөөгүй байгаа бол техникийн хяналтын үзлэгтээ хамрагдаж мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй. Магадгүй таны тээврийн хэрэгсэл цаашид ашиглах боломжгүй болсон бол тээврийн хэрэгсэлээ бүртгэлийн сангаас хасуулах хүсэлтээ өгөхөд болно.

Шинэчилсэн бүртгэл явагдах хугацаанд бүртгэлээс хасах ажлыг аль болох хялбар байдлаар зохион байгуулах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журман”-ндаа өөрчлөлт оруулсан. Өмнө нь иргэд хүсэлт, татвар, торгууль төлсөн баримт, гэрчилгээ, улсын дугаар хураалгаж үйлчилгээний хөлс төлдөг байсан. Харин одоо зөвхөн хүсэлт аваад л тээврийн хэрэгслийг хасах ажлыг түргэн шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

-Тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан иргэн, ААН-д үүссэн байсан өр, татварыг асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахдаа хүсэлт аваад л хасч байгаа нь татвар торгуулийг тэглэж байгаа хэрэг биш, харин тухайн иргэн, ААН-н нэгжид өр болон үлдэнэ. Тиймээс ямар нэгэн өр төлбөртэй байгаа бол тэдгээрийгээ заавал төлөх ёстой. Хамгийн гол нь тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасагдсанаас хойш нэмж өр төлбөр үүсэхгүй, харин иргэн болон ААН байгууллагад дараа нь төлөх боломжийг олгож байгаа юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Baasansuren Bayasgalan
Baasansuren Bayasgalan
6 сар 13, 2023 17:17

Машин бүрийн шилэн дээр наах цахим бүртглийн IP.. -гаа хамтад нь хийсн бол… 2-3-р сард УБ, АТГ-ынхан өдөр бүр ТВ -р сүржигнээд бсан. Одоо таг чиг.Төслийг хэрэгжүүлсэн гэх тэр олон тэрбум төг хайран!!! Төсвийн мөнгө уылдггүй… гэж Супер үнэн дээ

Ө.Батмөнх
Ө.Батмөнх
6 сар 16, 2023 07:18

Би 2020 оны 10сарын 8 өдөр машин татвар торгуулийн төлүүлээд өөрийн нэр дээр шилжүүл худ�##�даж авсан гэтэл надаас өмнөх буюу түрүүчийн эмэмшигийн төлөөгүй гэх төргүүлийн нэхэмжлэх бүр ниит 120000 гарч ирсэн танай ажилтан тотгуултай шилжүүлсэн би бусдийн торгуулииг төлөх гэж байхгүй ийм зүйл байна хуультай шүү дээ би хохирч байна би дараагын хүнд зараад нэр шилжүүлэх гэхээр торгуультай гээд шилжүүлж чаддаггүй

Зочин
Зочин
6 сар 16, 2023 19:46

Энэ хуульдаа бас өөрчлөлт оруулмаар юм. Тэдэн оноос хойш ч гэдэг юм уу. Тэгэхгүй бол Олон жилийн урт.зарсан машинууд чинь бүгд нотариатаар Оруулаад л зараад явуулчихдаг байсан

Зочин
Зочин
6 сар 20, 2023 10:40

Өр үүсгэж үлдээж байгаа нь маш буруу иргэдэд зараад удаж байгаа тээврийн хэрэгслийн өрийг хүний өмнөөс төлөх болоод байна.

Холбоотой мэдээ

Back to top button