УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан сайд ШУ-ны байгууллагатай холбоотой заалт унасныг буруутгав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Засгийн газраас Төсвийн тодотголтой уялдуулж, 7 хууль өргөн барьсны нэг нь Тендерийн хууль. УИХ-ын Төсвийн байнгын хороогоор өчигдөр дээрх хуулийг хэлэлцэх шатанд шинжлэх ухааны байгууллагатай холбоотой заалт унасан байна. Үл ойлголцол гарсан юм болов уу гэж ойлгож байна. Түүнээс биш шинжлэх ухааныхаа эсрэг санал гаргах нэг ч гишүүн энэ танхимд байхгүй гэж бодож байна. Шинжлэх ухаанд итгэхгүй, ойлгохгүй байх байдлыг төр өөрөө төрүүлсэн.

1990 онд 6000 эрдэм шинжилгээний ажилтантай, ДНБ ийнхээ 1 хувийг шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулдаг байсан. Гэтэл өнөөдөр 1450 эрдэм шинжилгээний ажилтантай. Төрөөс шинжлэх ухааны байгууллагад зарцуулдаг хөрөнгө ДНБ -ийн 0.01 хувьд хүрэхгүй болсон. Нэг сая хүнд ногдох эрдэмтдийнхээ тогоор 10 дахин бага болсон. Тендерийн тухай хууль шинжлэх ухааны байгууллагад чөдөр тушаа болж олон жил явлаа.

Эрдэм шинжилгээний ажилтнуудын хувь нэмрийг боомилж, дундаас нь цавчаа хийдэг цүнхний компаниуд гарч ирсэн байна. Тиймээс бодлогын алдааг засч залруулах гэж оруулж ирсэн хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсч байна. Өчигдрийн байнгын хороон дээр гарсан алдааг залруулна гэж бодож байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болсноор гадаад орон руу явах шаардлагагүй болсон. Би хоёрхон жишээ татаж ярилаа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button