УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Ганбат: Хэмнэлтийн хууль хөдөө л үйлчилж, сайд нар тарган цатгалан хэвээрээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Харь гарагаас цуглачихсан юм уу. Сонгууль дөхөж байгаа юм уу. Найман жил бүх зүйл хэвээрээ л байсан шүү дээ. Өмнө нь сэргээгээд ийм сайхан болгочихгүй яасан юм бэ. хулгайтай тэмжээд байгаа юм алга. Хүүхдийн мөнгийг уучлалт гуйгаад хүүтэй нь өгөөрэй. Асуудалд яаж хандаад байгаа юм. Хүсэлт гаргасан хүүхдэд өгнө ч гэх шиг. Авахгүй гэж гэсэн хүүхдэд битгий өг л дөө. Нэг ч гарахгүй болов уу гэж бодож байна.

Анги дүүргэлт их байгаа. Бараг л засан хүмүүжүүлэх шиг. Тэнд юу сурдаг юм. Сүүлийн хэдэн жил хүүхдийн цэцэрлэг, сургууль барьсан л гээд байгаа. Хамгийн муу материалаар барьсан байна лээ. Түүнийгээ очиж хар. Хоёр гурван жилийн өмнө барьсан барилга дээрээсээ эхлээд нураад унаж байна лээ. Гэтэл бусад улс орнуудад яадаг вэ. Хамгийн чанартай барилгыг хүүхдэд зориулж барьж байна.

Төрийн хэмнэлтийн хууль орон нутагт үйлчилж байна. Гэтэл энд дэд сайд болон сайд нар тарган цатгалан хэвээрээ л байна. Энэ хуулиар ард түмэнд төрийн үйлчилгээ хүрэхээ байсан. Хулгай зэлгийтэй тэмцээд байна л гэнэ. Гэнэтхэн сэрж, харь гарагаас ирсэн юм шиг. Хил гааль чинь хаалттай хэвээрээ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
6 сар 15, 2023 15:59

Үнэн үг хэлсэн байна

Зочин
Зочин
6 сар 15, 2023 18:55

Энэ нэг цэргийн бүдүүлэг офицерийг ордноос хөөж гаргаач ! Дэмий блай донгосоо л утгагүйтэж байхыг нь УИХ-ын танхимаас орон даяар нэвтрүүлж байх ямар хэрэг бна аа ?!

Холбоотой мэдээ

Back to top button