УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: Сонгуулийн тухай хуулийн эсрэг санал өгсөн дөрвөн гишүүн

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Санал хураалтад 46 гишүүн оролцсон бөгөөд 42 гишүүн дэмжсэн санал өгч, хуулийг 91.3 хувийн саналаар хууль эцэслэн баталлаа.
Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Ганбат, Г.Ганболд, Б.Саранчимэг нар эсрэг кноп дарж, зөвшөөрөөгүй санал өгөв.
Эл хууль батлагдсанаар:
- 2024 оны УИХ-ын сонгуулиар 126 гишүүнтэй болох юм. Үүний УИХ-ын 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намын жагсаалтаар сонгогдоно.
- Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь болгож тогтоосон байна. 2028 оны УИХ-ын сонгуулиас эмэгтэйчүүдийн квотыг 40 болгон нэмэгдүүлэх заалтыг тусгажээ.
- Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
- Жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намын сонгууль эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд сурталчилгааны хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудас хэмжээнээс хэтрэхгүй байна.
- Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах,
- Сонгуульд зориулсан сурталчилгааны зардал 50 хувиар буурах,
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.