С.Одонтуяа гишүүн эрт илрүүлэгт хамрагдалтын хувийг чамлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл: Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуултад хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрт илрүүлэг эхлээд нэг жил өнгөрч байгаа ч, хүн амын дөнгөж 31 хувь нь хамрагдаж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт. Иргэд болон эрүүл мэндийн ажилтнуудтай уулзах үеэр хэт их тооны араас хөөцөлдөж байна гэдэг шүүмжлэл хэлж байна лээ. Мөн үзлэг оношилгоонд хамруулчхаад эргээд зөвлөгөө мэдээлэл өгдөггүй гэж байна.
Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах талаар судлаачидтай хамтран судалгаа хийсэн юм. Айхтар тоо гарч ирээд байна. Хүүхдүүд чихрийн хэрэглээнийхээ 65 хувь нь чихэрлэг ундаанаас авч байна гэсэн тоо гараад байгаа. 2010 онд 4 хувь байсан хүүхдийн таргалалт 2017 онд 28 хувьд хүрсэн байна. Энэ бол маш том аюулын харанга. Хэт чихэрлэг ундаанд татвар ногдуулах хууль өргөн бариад байгаа. Энэ хуулийн нэгдүгээр зорилго эрүүл мэнд. Намрын чуулганаар хэлэлцэнэ. Үүнээс өмнө нөлөөллийн ажил хийж өгөөч. Хүүхдүүд дэлгүүрт ороод хамгийн хямд, хамгийн их сахартай ундааг л сонгож байна. Энэ чинь таргалалтын гол суурь.
Нөлөөллийн ажил хийхгүй бол иргэд олон нийт татвар нэмнэ гэдгээр нь ойлгоод байна. Ингэж ойлгож болохгүй. Энэ бол эрүүл мэндийн хууль" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрт илрүүлэгт орох гэхээр 2025 он хүртэл оочер дууссан гэж нэр бичээд утасдаж дуудаж бгаа гэж бсан.Хүнд суртал уу юув.Ямар элчингийн визний оочер биш дээ
Эрүүл мэндийн даатгал төлдөггүй хүмүүс яаж орох вэдээ
Эрүүл мэндийн даатгал төлдөггүй хүмүүс яаж хамрагдаж үзүүлэх талаар тодорхой мэдээлэл байна уу
Эрт илрүүлэлт нь маш чанартай үзлэг оношлогоон дээр үндэслэгдэж явагдаж байвал зүгээр бна. Зарим эмнэлэгүүд зөвхөн нь зөвхөн тооны араас явж чанар хангалтгүй учраас иргэд төдийлэн сайн хамрагдахгүй, арай гайгүй чанартай үзлэг хийж буй эмнэлэгүүд нь очep дараалалтай бна.Чанартай илрүүлэлт хийж, улсаас гарах зардалд хяналттай байвал зүгээрсэн