УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ажнай" ЭТТ-н талбай дахь овоолгоо ачиж авах 53 тэрбум төгрөггүй юу

Орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас 340.1 мянган тонн нүүрс олборлосон байдаг. Үүний 126.5 мянган тонн нь коксжих, 201.8 мянган тонн нь эрчим хүчний нүүрс, 11.7 мянган тонн нь сааж нүүрс.

340.1 мянган тонн нүүрснээсээ 69.4 мянган тонн коксжих нүүрсийг л өгөөд байсан бол цаана нь 270.7 мянган тонн нүүрсний өртэй байсан билээ. Улмаар 48 тэрбум төгрөгийг өгч өр төлбөрөө хаасан. "Ажнай" Д.Бат-Эрдэнэ мөргөцөг олборлосноо хүлээн зөвшөөрөөд өрөө төлчихсөн гэсэн үг.

Гэвч хоёр компанийн хооронд үүссэн асуудал дуусаагүй байна.

Одоо ЭТТ-н уурхайн амны урд талд жижиг "Тавантолгой" ХК овоолго үүсгэж орхисон ч, авахгүй удаж байгаа аж. "Эрдэнэс Тавантолгой" овоолго доорх нүүрсээ олборлох хүсэлтэй тул зөөх шаардлага тавьсан байна.

Эл овоолгын хэмжээ 6 сая метр3 гэдэг мэдээлэл бий. Нэг метр3 зөөх үнэ ханш ойролцоогоор 8920 төгрөг. Тэгэхээр 6 сая метр3 шороог зөөхөд 53 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн үг. "Тавантолгой" ХК ийм хэмжээний хөрөнгө мөнгө гаргаад зөөх арга хэмжээ авч чадахгүй удаж байгаа нь энэхүү мөнгө хөрөнгөтэй холбоотой болж таарах нь.


Өмнө нь бид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мөргөцөг олборлосон гэх Д.Бат-Эрдэнэ ба түүний нөхөд хэн бэ нийтлэлийг хүргэж байсныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баска
Баска
6 сар 17, 2023 12:33

Хувьцаат компаний түүн дотроо гүйцэтгэх удирдлагын хүлээх хариуцлагыг нэг хувьцаа эзэмшигч рүү нь чиглүүлээд байдаг нь ердийн биш өөр зорилготой ажиллагаа гэдгийг илтгээд бна

Зочин
Зочин
6 сар 18, 2023 10:36

Урнаа охин минь хүний мөнгийг хүн тоолдоггүй, эзэн нь өөрөө тоолдог юм. Өөрөө мөнгөгүй хүн л хүний мөнгө тоолох гээд байдгиймдаа !!!

Холбоотой мэдээ

Back to top button