ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Засгийн газрын өр 5.9 их наядаар нэмэгджээ

Манай улсын нийт гадаад өр энэ оны эхний улирлын байдлаар 33.6 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 331 сая ам.доллароор буурсан үзүүлэлт юм.
Нийт гадаад өрийн
- 13.5 тэрбум - шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
- 8.2 тэрбум - бусад салбар
- 8.2 тэрбум - Засгийн газрынх
- 2.1 тэрбум - Төв банк
- 1.5 тэрбум - Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Гэсэн хэдий ч Засгийн газрын нийт өр 2023 оны эхний улиралд 33.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.9, өмнөх улирлаас 1.5 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт ажээ. Өнгөрсөн жилийн эхний улиралд Засгийн газрын нийт өр 27.5 их наяд төгрөг байсан юм.
Үүнээс
- 31.3 их наяд гадаад өр
- 836.6 тэрбум нь дотоод өр
- 778.7 тэрбм төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа
- 474 тэрбум нь барих-шилжүүлэх төрлийн концесс тус тус эзэлж байна.
Засгийн газрын нийт өрөөс эхний улиралд 1.7 их наяд төгрөгийг үндсэн, 330.6 тэрбум төгрөгийг хүүгийн төлбөрт төлжээ. Хүүгийн төлбөр нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өрөө түргэн төлөөч дээ өртэй хүн өттэй м�##� өөдөлддөгггүй гэдэг дээ