Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга И.Баттөгсийн хууль бус дөрвөн томилгоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс төрийн албанд ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус дөрвөн хүнийг тамгын газарт ажилд авсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, тухайн дөрвөн хүний хоёр нь жирэмсний амралтаа авсан ажилтны оронд орсон бол үлдсэн хоёр нь шилжүүлэн, сэлгэх тогтоолтойгоор орсон гэгдэж буй юм.
Д.Баттулга: 2022 оны аравдугаар сард мэргэжилтнээр томилогджээ. Гэсэн хэдий ч мэргэжил таарахгүй, мэргэжлийн бус гэх шалтгаанаар ажлаасаа гарсан аж. Гэвч энэ оны дөрөвдүгээр сард Хүнс худалдааны ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн байна. Түүний хувьд дүүргийн ЗДТГ-ын дарга И.Баттөгстэй арван жилийн "нөгөө" /өөр бүлгийн/ ангийн найзуудын харилцаатай гэгддэг ажээ. Д.Баттулгыг жирэмсний амралтаа авсан мэргэжилтний оронд ахлах мэргэжилтнээр томилсон байна.
Б.Мөнхзаяа: Тэрбээр И.Баттөгстэй ахлах сургуульд байхдаа нэг ангид сурч байсан найз нь гэгдэж буй. Хүнсний технологич мэргэжилтэй хэдий ч Төрийн захиргааны ахлах мэргэжилтнээр хоёр дахь жилдээ тус байгууллагад ажиллаж буй ажээ. Түүнийг жирэмсний амралтаа авсан хүний оронд ахлах мэргэжилтнээр ажиллуулж буй юм байна.
Б.Билгүүн: 2021 оны эхээр уг байгууллагад орсон бөгөөд Хүнс худалдааны мэргэжилтнээр ажиллаж байгаа ажээ. Түүний томилгоог шилжүүлэнг байсан хэмээн тэмдэглэсэн гэгддэг. Тэрбээр И.Баттөгсийн хамаарал бүхий этгээдийн ойрын хүн байж болзошгүй гэх мэдээлэл байна.
О.Янжмаа: Төрийн захиргааны мэргэжилтнээр ажилладаг тэрбээр 2021 оны эхээр тус байгууллагад шилжүүлэнгээр ажиллаж эхэлжээ. И.Баттөгсийн хамаарал бүхий этгээдийн ойрын хүн гэгдэж буй юм.
Шилжүүлэнг гэдэг нь төрийн албан хаагчдыг мэргэжлийнх нь дагуу байгууллага хооронд шилжүүлэх явдлыг хэлдэг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх дөрвөн алба хаагч өмнө нь төрийн албанд нэг жил ч ажиллаж байсан туршлагагүйгээс гадна мэргэжилтэн болон ахлах мэргэжилтний албан тушаалыг шууд авсан гэгдэж байна. Түүгээр ч зогсохгүй одоогийн ажиллаж буй албан тушаалд үл нийцэх мэргэжилтэй гэх. Мөн төрийн албанд ажиллаж байгаагүй хүмүүсийг дарга шилжүүлэнгээр авсан гэх тогтоолыг И.Баттөгс гаргаад буй аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баттөгс хуучнаар МХЕГ гэж байхад хятадуудаас их хэмжээний авилг�##� авч мөнгөжсөн тэр мөнгөө бодлогоиой цацаж шат ахиж яваа Хар цогоогийн өрөөсөн дугуй ичинноровын хар төгсөө гэдэг авилг�##�чин бна даа
Тамын дарга эрх мэдлийн хэмжээнд, хуулийн хүрээнд ажилд томилох эрхтэй шүү дээ. Бүгдийг хараар будараа болио.
Ajilaa her hiij bags no l chuhal. Tertee tergui naad turd chin ajillah hun oldohgui bgaa. Tsalin bags achaalal ih. Yun ulun yum bichdiin
хамаар�##� бүхий этгээдүүдтэй нь хамт шууд х�##�ах хэрэгтэй ямар овоо гар вэ бас хээл хахууль авилга явагдаад байгаа юм биш үү
Хаа сайгүй ийм болсон. Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч хүртэл дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаагаа мэдэхгүй томилгоо хийж гонжиролдоноо. Сагасан аягл�##� цагийн эрхээр эзнээ заав�##� шилгээдэг.