НИЙГЭМНийгэм мэдээ
Замын-Үүд чиглэлд энэ сарын 22-ноос нэмэлт галт тэрэг явна

Замын-Үүд чиглэлд энэ сарын 22-ноос буюу нөгөөдрөөс эхлэн нэмэлт галт тэрэг явахаар болжээ.
Тодруулбал, зорчигч урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор эл шийдвэрийг гаргасан байна.
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд мягмар, пүрэв, бямба гарагуудад 20.35 цагт хөдлөх ажээ. Улмаар Замын-Үүдэд 08.30 цагт очих юм байна.
Харин лхагва, баасан, ням гарагуудад 21.35 цагт Замын-Үүдээс Улаанбаатар руу хөдлөх юм. Ингэснээр Улаанбаатарт 10.25 цагт ирэх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ub beejingiin chigleld galt tereg hezee yavah ve