Эдийн засгийн мэдээ
Хилээр гарах тээврийн машины тоо өссөн ч нүүрсний үнэ бууж байна
Зургадугаар сарын 19-ний өдөр Ганцмод боомтоор гарсан нүүрс тээврийн машины тоо 1124-д хүрчээ. Энэ нь 2023 он гарснаас хойших хамгийн дээд үзүүлэлт гэдгийг SXCoal агентлаг мэдээлсэн байна.
Гэхдээ үнэ буух хандлагатай байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "БНХАУ-ын зах зээлд яг энэ үеэр нүүрсний үнэ унадаг зүй тогтол бий. Эргээд өсдөг" гэж мэдэгдээд байгаа юм.
Тодруулбал, зургадугаар сарын 20-ны статистикээр, өнгөрөгч долоо хоногоос даруй 150-200 юаниар буусныг Bloomberg агентлаг онцолжээ. Үүнийг БНХАУ-ын Шаньси мужийн уурхайн үйл ажиллагаа тодорхой шалтгаанаар доголдсон буюу худалдан авалт буурсантай холбон тайлбарлажээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.