Нийгмийн

Эх Тэрэлж “Менторшип” хөтөлбөртэй хамт

Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилгоор “Менторшип” хөтөлбөрийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн. Өнгөрөгч онд “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд 3 компанид зөвлөх үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд дэмжин ажилласны нэг нь "Шинэ бага хүрээ" ХХК буюу "Эх Тэрэлж" амралтын газар юм.

"Эх тэрэлж" амралтын газар нь

2008 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотоос 49 км -ийн зайд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт, олны нэрлэж дадсанаар Зуун ламын агуйн ойролцоо байршилтай. Тус амралтын газар нь зуны улиралд нийт 100 хүн, харин өвөл 52 хүн хүлээн авах хүчин чадалтай дөрвөн улирлын тохилог амралтын газар юм. Оргил ачаалал нь зуны саруудад болон тэмдэглэлт баярын үеэр таардаг бөгөөд гадаад, дотоодын жуулчид эн тэнцүү давтамжтай үйлчлүүлдэг байна.

“Менторшип” хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Эх Тэрэлж амралтын газрын байгалийн тогтцод зохицох нүүдэлчин ахуйн соёл болон байгууллага, хамт олонд чиглэсэн үйлчилгээний стандартыг хөгжүүлж, түүнд тохирсон стратегийг тодорхойлон хэрэгжүүлсэн. Харин тухайн стратегийг зөв, оновчтой хэрэгжүүлэхэд хөтөлбөрийн менторууд тусалж дэмжин, арга зүйн зөвлөгөөг өгч чиглүүлсэн юм. Шинэ бага хүрээ ХХК буюу Эх Тэрэлж амралтын ментороор Голомт банк ажиллаж, хөтөлбөрийн төгсгөлд борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг ажилтнуудын гүйцэтгэлийн чадамжийг нэмэгдүүлж чадсан эерэг үр дүнг хамтдаа бүтээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button