Н.Алтанхуяг: Монголын хямрал, МАН-ын том байшингаас эхлэлтэй шүү

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдрийн /2023.06.29/ хуралдаан эхэллээ.
Хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Улс орныхоо байж байгаа царайг хар. УИХ-ын гишүүд нь тойрог усалж, тендер авч өгөхөөс өөр юу хийж байгаа юм бэ. Жаахан суурьтай юм хийхгүй юм уу. Ингэсээр байтал бидний дөрвөн жилийн хугацаа дууслаа. Монголчууд байгалийн баялгийнхаа эзэн болно гэсэн бас явсангүй.
Авлигын үндэсний хөтөлбөр гээд яриад байна. Бидний хууль батлах яах вэ. Түүнийг нь хийдэг, хэрэгжүүлдэг хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Ардчилсан намынханд хатуу, ард түмэнд бүр хатуу, ардын намынханд үйлчлэхгүй байна. Тэгээд одоо худлаа үнэн авлигын хөтөлбөр гэж цаг барж байхаар ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд анхаарахгүй юм уу.
Улс орон даяараа хэдэн дайсан босгож, тэмцэж байгаа дүр эсгэх юм. Ямар их салан задгай болчихсон юм бэ. 40 минут өнгөрч байхад УИХ-ын чуулган эхлээгүй байдаг. Юу болчхоод байгаа юм. Одоо зун цаг гээд айраг, цагаа эргүүлээд алга болно. Бүтээн байгуулалтууд чинь юу болж байгаа юм.
Улстөрийн намын тухай хуульд санаа зовж байна. Монголын хямрал, МАН-ын том байшингаас эхлэлтэй шүү. Яаж ийм том байшинтай, мөнгөтэй, олуулаа байхад олон жижиг нам гарч ирэх юм бэ. Тэгээд жижиг намуудыгаа олон нийтэд хаяж өгдөг арга техник чинь муу байна.
Хоёр сар дуугаа хориуллаа. Ард түмнийхээ ахуй амьдралд анхаараарай" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын хямр�##� МАН ын том байшингаас эхтэй гэдэг ч үнэ шүү.Хулгай , авилг�##�, муу муухай бүхэн тэр ордноос гарч байна.Ажил хийхийн оронд ПОПУЛИЗМ хийдэг болов.Дархны зам , цэвэрлэх байгууламж , нефтьний үйлдвэрийн ажил удааширч зард�##� төсөв нь нэмэгдэв.Уул уурхай түүхий эдийн үнэ өндөр байхад өрийг өрөөр дарж өр нэмж тавьсаар . Алдагд�##�тай төсөв батлаж 10 их наядыг тарааснаар инфляц гүйцэгдэхээ байв.Нэгэн сэтгүүлчийн бүх хулгайн 90% ийг МАН хийсэн гэж бичсэн нь бодит үнэнтэй нийцнэ . Алтан хуяг үнэн хэлжээ.
МАН -ын байрыг төрийн мэдэлд авч намуудын байр болгох нь зүйтэй .