П.Сайнзориг: Цэнгэлдэх хүрээлэнг хоёр байршилд шинээр барихаар төлөвлөсөн

УИХ-ын өнөөдөр /2023.06.30/-ийн чуулган үргэлжилж байна. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаа юм.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг "Улс, аймгийн наадмын товыг Засгийн газар, сумынхыг аймгийн Засаг дарга тогтоохоор хуульчилсан байдаг. Наймдугаар сарын 10-ны дотор наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ёстойг хуульчилсан. Баяр наадмуудыг нэгэн зэрэг тэмдэглэх чиглэлийг Шадар сайд өгч, ажиллаж байгаа.
Бид Допингийн эсрэг олон улсын гэрээ конвенцод орсон. Нийт мэргэжлийн спортод допингтой холбоотой дотоодын журам бий. Хэрэглэсэн тамирчдад дүрэмд заасанчлан хариуцлага тооцно" гэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр "Морины шүдэлгээ болон сэрвээний өндөртэй холбоотой асуудлыг наадмын өдөр ил тодоор нээлттэй байдлаар олон нийтэд хүргэнэ. Уралдаж гарах болон айрагдсан морьдын шүдэлгээг нээлттэй мэдээлэх хуулийн зохицуулалт бэлэн байгаа.
Мөн 2025 оны зургаадугаар сарын 1-ний дотор ХХААХҮЯ адуун сүргийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Ингэснээр уяачдын наадмын үеэрх асуудал нь шйидэгдэх хүлээлттэй байна. Цэвэр цусны адууг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг боловсруулсан" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Цэнгэлдэхийг нүүлгэх шилжүүлж, 30-40 мянган хүн амтай байх боломж бололцоо байгаа юу. Энэ жижиг байрлалд хүртээмжгүй, зогсоолгүй, тасалбарыг нь дамлаж зарах гэх мэт асуудал үүсдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ. Төсөвт өртөг бүхий төлөвлөгөө байхгүй юу?
П.Сайнзориг: Манай яамтай холбоотой асуулт биш учраас би бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй. Гэвч надад байгаа мэдээллээр хоёр байршилд стадионыг шинээр барих шийдвэр гарсныг нийслэлээс цэгцэлсэн байна. Монгол наадам цогцолбороо дагаад ийм шийдвэр гарсан хэмээн ойлгосон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сандагочир Багануурын засаг дарга байхдаа хийсэн наадмын т�##�бай гэж сумын төвийн х шиг жижигхэн юм бариулчихсан байж юугаа яриад байнаа
30-40 мянган хүн амтай ч гэх шиг хадуурцгаах юмаа.30-40 мянган хүний багтаамжтай гэж ярьдаг биш билүү.