"Мийм" хийсэн иргэндээ гомдож, торгуулдаг Ерөнхийлөгч ичиг, ичиг

Эргэн сануулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхний долоо хоног залуус авилга албан тушаал, нүүрсний хэргийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, нийгмийг хамарсан томоохон жагсаалыг эхлүүлсэн. Олон хоног үргэлжилсэн тус жагсаалын үеэр жагсагчдын зарим төлөөлөл Төрийн ордны хашааны зүүн урд хэсгээр нэвтрэхийг оролдох үедээ хашааг нураасан. Иймд хашааг дахин шинээр засварлах, босгох ажил өрнөсөн. Харин хашааг шинээр засварлах ажил дууссаны дараа иргэдийн шүүмжлэлд өртөж, уг асуудал дахин олны анхаарлын төвд орсон гэж хэлж болно.
Учир нь тус хэсгийн хашааг гурван ширхэг нарийн цонх бүхий хана болгон өөрчилж, монгол гэрийн хэлбэр бүхий хаалгатай болгож ногоон пасадаар өнгөлсөн юм. Иймд олон нийт цахим орчинд хувийн байр сууриа илэрхийлж шүүмжилж эхэлсэн. Үүний нэг хэлбэр бол "мийм" буюу зурган эвлүүлэг бүхий элэглэл байв.
Тодруулбал, иргэд тус хашааны цонхоор улсын их хурлын зарим гишүүдийг болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг харж байгаа байдлаар эвлүүлсэн нь цахим орчинд хурдацтай тархаж, давлагаа үүсгэсэн юм. Энэ бол цаад утгаараа төрийн ордон иргэдэд хаалттай бөгөөд ордныг тойрсон төмөр хашаа байх шаардлагагүй гэдэг нэг талын санаа, шүүмжлэлийн хэлбэр байв.
Гэтэл энэхүү мийм эвлүүлгийг хийсэн иргэнийг 450 мянгаар торгох шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Ингэхдээ түүнийг өөрийн цахим хаягаасаа 2023 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэрэл зургуудыг ашиглан төрийн ордны хашааны завсраар харж байгаа болон буутай зургийг эвлүүлэн түгээсэн. Энэ үйлдлийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг гэж үзнэ хэмээжээ.
Уг нь бидэнд яг үүн шиг хуулийн үйлчлэл, чанга дэг хэрэгтэй байгаа юм. Гэтэл хууль өнөөдөр эгэл борчуудад л үйлчилж эрх мэдэл, албан тушаалтай, мөнгөтэй давхаргад үйлчлэхгүй болсны нэг жишээ энэ. Улсынх нь Ерөнхийлөгч хүртэл хувь иргэнтэйгээ толхилцож, шүүхэд дуудуулж, хариуцлага тооцуулж сүр хүчээ гайхуулж л байдаг. Шалихгүйн дээр мунхаг ноёлох гэдэг л энэ байх. Угтаа бол бидэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, хэргийг нь үүрүүлэх асар олон эрх мэдэл, албан тушаалтан бий. Гэтэл дээдчүүлийн байгаа царай нь ердөө л энэ. Улс төр гэдэг бол аль ч орны, аль ч нийгэмд иргэдийн шүүмжлэл, анхаарлын төвд байдаг онцлог бүхий салбар. Ийш орж ирэхээр зүглэсэн л бол хамгийн наад зах нь энэ мэтийн асар жижиг асуудалд бүдэрчихгээргүй хэмжээнд өөрийгөө бэлдсэн, авч явдаг байхыг нийгэм угаас шаардана. Гэтэл бид ийм жижиг зүйлийг ч нүдээ аниад өнгөрүүлчих хүчгүй Ерөнхийлөгчтэй улс ажээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөгөө муу хойд хар овоохой Элбэгдорж арай ч иргэнээ торгуулж байгаагүй шүү �######�уул
арга хэмжээ авах нь зөв ардчил�##� гэхээр л танхай байж болохгүй төрт ёс гэж байна Хүрэлсүхдээ биш ерөнхийлөгч гэж хүнийг ямарч хүн байсан хүндлэх ёстой шүү Монгол төр бол бусад улсаас илүү онцлог төрийг хүндэтгэж ирсэн монгол заншил хэзээ ч хаягдаж болохгүй
Улс төрийн эрх мэдлийг байнга шүүмжилж, дутууг нь засах хэрэгтэй. Буруу харваас, ардчил�##� сүйрнэ.
Дарангуйлагч л ийм байдаг байх
Хирээ мэдэж дарв�##�з,хариуцлагаа үүрч чадахгүй гоншигнох бол мөрөөрөө амьдарч сур
Жижиг хэрэг хийж болно нүдээ ань гэсэнүү?
Акул хулгайч нараа чадахгүй байж ерөнхийлөгч гэхэд яасан өрөвмөөр гар вэ
Харин ч Хүрэлсүхийг сүр оруулаад лаг л харагдаж байна ш дээ. Энэ зураг эвлүүлсэн хүнийг торгодог нь ш�##� тэнэг байна.
Гадаадын �##�дартай хүмүүсийн царайг ашиглаж нөгөөтүүлэн ямарч гомдол гаргахгүй харинч эсрэгээрээ дэмжидэг . Бид нарууд ардчилсан улс юмуу эсвэл төсөв үргүй зарчуулдаг соци�##�ист өмнөх шигээ иргэдийн буудсан шигээ дахиж буудан шүү гэж байна.
энэ муу баас цаайлсан хүрэлсүх тэгж л таана м үзээгүй нүд тайлаагүй гуйрамч
Хүрэлсүх 2-р сургуульд байхын олиггүй хүүхэд байсан. Одоо том �##�банд очлоо гээд энгийн иргэддээ хатуу гар үзүүлдэг тэнэг хог доо. Цэргийн сургууль төгссөн хүмүүс ийм энгийн иргэдийн нийгэмд амьдрах чадваргүй тэнэг байдаг юм. Юм л бол хүчтэй нь хүчгүйгээ гэсэн бүдүүлэг зарчмаар дарамтлах, сүрийг үзүүлэх гэсэн өчүүхэн бодолтой. Удахгүй жирийн иргэн болоод байдаг л нэг гар явахаа мэдэхгүй.