НИЙГЭМНийгэм мэдээ

Чойжин музей зураг авалтыг 5, талбайг 3 саяар түрээсэлдэг

Чойжин сүм музейтэй холбоотой үйл ажиллагаанууд нэгээр дууссангүй. Загварын шоу хийхээс гадна нэгэн иргэний төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн зэрэг явдал олныг бухимдуулж байсан нь саяхан. Тэгвэл уг музейн ээлжит нэгэн сэдэв олны дунд амралтын өдрүүдэд тарлаа.

Тодруулбал, "Оюу Толгой"-н ТУЗ-ийн гишүүн Ж.Тана Чойжин сүм музейд хуримаа хийсэн нь олныг талцуулахад хүргэв. Нэг хэсэг нь түүнийг буруушаах бол нөгөө хэсэг нь сүм музей дэх ийм зураглал нь хэвийн зүйл хэмээн хүлээж авч буй.

Товчоор бол тус сүм музейд болж буй үйл ажиллагаанууд нь иргэдийн өмнө эрх тэгш байдаггүй гэх агуулга хийгээд догшин газрыг зүй бусаар ашигласан гэх сэтгэгдлүүд хөвөрсөөр.

Эл газарт зохиож буй үйл ажиллагаанууд нь нэг талаараа хууль ёсных ажээ. Түүнчлэн тус музейн албан ёсны үйлчилгээнд хамаардаг байна.

Чойжин сүм музейд гэрэл зураг авахдаа 50 мянган төгрөг төлдөг. Түүнчлэн насанд хүрэгчд 15, өндөр настнууд зургаа, оюутнууд найман мянган төгрөгөөр тасалбар худалдан авах ёстой. Харин хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй үйлчлүүлдэг билээ.

Тэгвэл эл үйлчилгээнээс тусдаа үйлчилгээнүүд ч байдаг аж. /ЭНД дарж тус музейн албан ёсны сайтаас харах боломжтой/

Талбайг

  • Ямпай хаалга, Махаранз сүм /Хэрмэн хашааны гадна/
  • Хүндэтгэлийн хаалга /Хэрмэн хашааны дотор/ тус бүр 60 минутыг нь гурван сая төгрөгөөр түрээслэх ажээ.

Гэрэл зураг авахдаа

  • Ямпай хаалга, Махаранз сүм /Хэрмэн хашааны гадна/ - хагас цаг буюу 30 минут нь 200 мянга
  • Хүндэтгэлийн хаалга, Гол ба Занхан, Ядам, Зуу болон Өндөрийн сүм /Хэрмэн хашааны дотор/ - хагас цаг буюу 30 минут нь 300 мянган төгрөгийн ханштай юм.

Кино, клип, нэвтрүүлгийн зураг авалт

  • Ямпай хаалга, Махаранз сүм /Хэрмэн хашааны гадна/ - 30 минут нь 400 мянга
  • Хүндэтгэлийн хаалга, Гол ба Занхан, Ядам, Зуу болон Өндөрийн сүм /Хэрмэн хашааны дотор/ - 30 минут нь 500 мянга
  • Сүмүүдийн дотор бичлэг хийх /Соёлын яамны зөвшөөрөл шаардлагатай/ - 30 минут нь дөрвөн сая
  • Хосгүй үнэт, үнэт бүтээлийн зураг авалт /Соёлын яамны зөвшөөрөл шаардлагатай/ - 30 минут нь таван сая төгрөгийн үнэтэй юм байна.

Тус музейн өөрсдийн цахим хуудастаа дээрх үйлчилгээнүүдийг санал болгосон нь улсын төсвөөс хамаарахгүйгээр олох боломжтой орлого юм. Нөгөө талаараа Соёлын яам ч зөвшөөрөл өгч, дээрх музейн үйлчилгээний чиглэлийг төрөлжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна.

Үүнээс харвал тухайн газарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг буруушаах нь утгаггүй хэрэг. Тэдний хувьд мөнгөө төлж, үйлчилгээ авч буйг дээрх мэдээллээс харах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

үнэхээр ашигтай бол яахав дээ мөнгө олж л байг харин энэ мөнгөө тохижолтондоо сайн зарцуулах хэрэгтэй ажилтаны байраа бариач дээ үнэхээр хэцүү нөхцөлд ажилладаг юм билээ хүмүүс нь

иргэн
иргэн

Энэ музей чинь гадаанаа жуулчдад зориулсан явган хүний сууд�##� байхгүй, аваад �######�уулсан. Яагаад настай хүмүүс их үздэг сууж амарч болохгүй юм бэ гэж асуухаар санд�##� тавихаар хүмүүс хогийн саванд хогоо хийдэг. Харин бидэнд хог �######�уулах төсөюв байдаггүй гэж тайлбарладаг. Тэгвэл дээр дурдсан төсвөөс гадуурх орлогог хаачдаг вэ.

Жирийн иргэн
Жирийн иргэн

3.4 сая хүнийг төлөөлж Оюутолгой компанийн ТУЗ-д суугаа хүн ийм ёс зүйгүй, компанийн засагл�##�ын кодекс, комплайнсыг хэрэгжүүлэгч бус бгаа нь маш харамс�##�тай. Энэ эмэгтэйгээс сайн үр дүн хүлээсний хэрэггүй, өөрийн эрх ашгийг хаа ч 1-рт тавих хүн бна

Зочин
Зочин

Төсвөөс гадуур олсон орлогын зарцуул�##�тыг олон нийтэд дэлгэж үзүүлэх хэрэгтэй!

Зочин
Зочин

Хаанаас ийм самраачдыг олж ирж ажил хариуцуулаад байдаг юм бэ.

Зочин
Зочин

Зочин. Хаанаас, хэн тоглосон ханш вэ. Соёлын сайд гэгчийн санаачлага уу. Энэ нэг л биш энэ...

Холбоотой мэдээ

Back to top button