Хөдөлмөрийн хуулиар 10-ны өдөр амрах заалтгүй ч Баяр наадмын хуулийн дагуу амарна

Энэ сарын 10-ны өдөр буюу ирэх даваа гарагт амрах, ажиллах эсэх асуудал иргэдийн дунд үүслээ. Учир нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх болон Хөдөлмөрийн тухай хуульд эл өдрийг амарна, амрахгүй гэх хоёр өөр агуулга бүхий заалт бий.
Тодруулбал,
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хуулийн 4.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10-15-ны
- Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна хэмээн заажээ.
2022 оныг хүртэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зургаадугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн "11" гэсний өмнө "10" хэмээн нэмж шийдвэрлэсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын баталсан төсөл бий. /ЭНД дарж танилцана уу/
Энэ үеэр бусад хуульд дагалдах нэмэлт хуулийн төслийг оруулаагүй явдал нь өнөөдрийн хуулийн төслийн зөрүүтэй байдлыг бий болгосон хэрэг.
Улмаар өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу зургаадугаар сарын 30-ны өдрийн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд долоодугаар сарын 10-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох заалтыг УИХ-аар оруулж хэлэлцсэн юм. Улмаар гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Наадмын баяраас өмнө батлагдахгүй бол аль хуулийг сонгох нь чухал.
Ийм нөхцөл байдалд аль хуульд нь нэмэлт өөрчлөлт хамгийн сүүлд орсон байна, тухайн хуулийг мөрдөх ажээ.
Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийг барьж явах бус Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн дагуу энэ сарын 10-ны өдөр амрах юм. Ингэснээр энэ жилийн баярын өдрөөр 8-ны өдрөөс эхлээд ес хоногийн турш амрах билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөлмөрийн хуулиар 10 ажлын өдөр учир ц�##�ингаа аваад, жинхэнэ амр�##�тын хуулиараа 10-нд амрах нь кк
Хэн дуртай нь хууль журам зөрчөөд нэг хоёр хоног ч нааш цааш татаж байхаар нэг мөсөн 7сарын 10 наас 7сарын 20 хүртэл 10 хоног амраах Цагаан сарын битүүний өдрөөс Шинийн 10 хүртэл амардаг болгон хуульчилж бусад элдэв ш�##�ьдир булдар баяр нэртэй өдрүүдийг болих хэрэгтэй.
Утгагүй амр�##�ттай баярын өдрүүдийн тоог хасаж. Үндэсний их баяр наадам. Цагаан сарын өдрүүдээр амарах өдрүүдийн тоог нэмчих хэрэгтэй.
Төрийн �##�бан ААН байгууллагуудын ажилчдын ц�##�ингаас нэг ажлын өдөр нь хасагдах байлгүйдээ.
Бүх сум аймаг улсын наадам янз бүрийн 0й тэмдэглэх бүгдийг нэг өдөр хийх хэрэгтэй Соц нийгмийн үeд бүгд зэрэг хийж байсан нь маш зөв байж
Khuuliud khoorondoo zorchilddoid bna uu
Амрах шаардоаггүй
Наадам... цагаан сарыг урт амр�##�ттай болго. ....
Сэтгэл сэргээж уулзаж учрахын ах дүүсийн нийллэг уулз�##�т н�##�гар тэнүүн тусгаар ёсны баяр мөн
амр�##�тын өдбр олон бнаа. Иргэд энэ олон ойр орчмынхоо хогоо сан цэвэрлэ.