ЕХ-ны Гадаад харилцааны албаны ЕНБД манай улсад айлчилж байна

Европын холбооны Гадада харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино манай улсад айлчилж байна. Түүний айлчлал энэ сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Түүнийг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хүлээн авч уулсан байна. Талуудын зүгээс Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцааны өнөөгийн төлөв байдал, хамтын ажиллагааны цаашдын чиг хандлага болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцжээ.
Мөн Брюссель хотноо энэ сард болох Монгол УЛс болох Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ээлжит хуралдаан амжилттай болно гэдэг итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Харин С.Саннино уулзалтын үеэр дэлхийн геополитикийн сорил бэрхшээл, энхийг сахиулах үйл ажиллагаа, олон тулгуурт үзэл зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Европын холбооны албан ёсны сайтад өгсөн түүний ярианд "Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж байгаадаа их баяртай байна. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монголын гурав дахь хөрш гэдгээрээ ЕХ бахархаж байна. Энэхүү сайхан орны талаар илүү ихийг мэдэж, хоёр талын харилцааг бэхжүүлэх боломжуудыг судлах, ялангуяа энхийг сахиулах, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг болон дэлхийн геополитикийн сорилт бэрхшээл, бүс нутгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна" хэмээв.
ЕХ, Монгол Улс нь 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.