Чуулган хаахтай зэрэгцэн "ам нээгч"

УИХ-ын хаврын чуулган хаахад хоёр хоног үлдлээ. Хэлэлцэж амжаагүй асуудлууд, хуулийн төслүүдийг "машиндах" асуудал үүсэж буй. Пүрэв болон баасан гарагт хуралддаг гишүүд мягмар болон лхагва гарагт ч хуралдсаар.
Тэгвэл энэ долоо хоногт гурав дахь өдрөө хуралдаж буй гишүүдийн дундаас гэнэт л чимээ орсон нэгэн гишүүн бол Д.Өнөрболор. Гурав дахь өдрөө л чуулганы эхэнд ам нээж, бухимдаж, дуугаа өндөрсгөх ажээ.
Тэрбээр Улаанбаатар хотод хорт утаа үйлдвэрлэж буйн эсрэг дуугарсаар. Энэ долоо хоног хуралдан дуусах хаврын чуулганы төгсгөлд ийн дуу шуу орж буй нь Сэлэнгээс сонгогдсон гишүүний хувьд олон нийтийг гайхахад хүргэв.
Учир нь чуулганаар төдийлөн ам нээж, уурлаж, бухимдлаа илэрхийлдэггүй тэрбээр нохойн дуу ойртож, чуулган хаах үетэй зэрэгцэн гэнэт агаарын бохирдлын асуудлыг хөндөж ярьж, санал, уриалга гаргах нь тэс хөндлөн сэдэв боллоо.
Хаврын турш төдийлөн идэвхтэй гишүүн байж чадаагүй тэрбээр сүүлийн нэг сарын хугацаанд ажлын идэвхээ нэмсэн бололтой. Ямар сайндаа л Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр өөрийгөө хүчирхэг эмэгтэй хэмээн тодотгох билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эгүүр юундаа эгдүүцэв