НИЙГЭМНийгэм мэдээУЛС ТӨРУлс төрийн мэдээ
Бага тойруу орчимд тусгай тээврийн хэрэгсэл биш бол зорчуулахгүй

Нийслэлийн Засга даргаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Бага тойруу орчмын байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цахим горимд шилжүүлэх өөрчлөлтийг оруулжээ. Тодруулбал, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага ч үүнд хамаарах юм байна.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцож байгаа болон тусгай чиг үүргийн байгууллага, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Бага тойруу дахь авто замд хориглох шийдвэр гаргалаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарах хэрэгтэй хэмээв.
Мөн зайлшгүй шаардлагатай биш бол бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, хамгийн ойр үйлчилгээний байгууллагаар хөдөлгөөн багатай үед үйлчлүүлэн, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлэхийг уриаллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.