УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Баялгийн сангийн тухай хууль жагсаалтын 48 дугаарт бий"

УИХ-ын хаврын чуулганы сүүлийн өдрийн хуралдаан өндөрлөлөө. Чуулганаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар нийт давхардсан тоогоор дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Нийт 213 хууль тогтоолын саналыг Байнгын хороо авч хэлэлцээд 62 хууль тогтоолын төслийг тусгасан байна. Үүнээс,

  • Засгийн газраас - 106
  • АН - 27
  • МАН - 27
  • УИХ-ын гишүүн - хоёр тогтоолын төслийг ярилцжээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Хятадад өгөөд сонгуулийн мөнгөө босгож байна гэх юм. Үүнд тайлбар авах хэрэгтэй байна. Мөн Ерөнхий сайд Хятадад айлчилсантай холбоотойгоор намар ямар нэгэн арга хэмжээ авч ажиллах уу?

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Бид намрын ээлжит чуулганаар Ерөнхий сайд Хятадтай айлчилсантай холбоотойгоор хийх ажил Байнгын хороон дээр ирээгүй. Засгийн газраас 106 баримт бичиг ирсэн. Үүний дунд хувийн хэвшлийг дэмжих, төрийн зарим эрхийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн төсөл гэх мэт.Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг Засгийн газар эхлүүлсэн тул шийдэх байх.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх үү?

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Үндсэн хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор зарим хуулиудад өөрчлөлт орно. Үүний дунд Баялгийн сангийн тухай хууль бий. Жагсаалтын 48 дугаарт байгаа. Хэлэлцүүлгийн шатанд байгаа, саяхан баталсан хуулийг дагаад оруулсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Шинжлэх ухаан технологийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэж, батлах ёстой. 2-3 хувилбараар УИХ-д өргөн барьсан. Гэтэл хойшлоод хоёр орчим жил боллоо. Мөн Татварын хуулийг шинэчлэх шаардлагатай. Худалдааны хуульгүйгээр манай улс 30 орчим жил явлаа. Үүнд ямар ч бодлого алга.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button