С.Батдөлд 12, түүний ах С.Баттулгад 3 жилийн хорих ял оноолоо

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Батдөл нарт холбогдох шүүх хурлын товыг хойшлуулсны улмаас өчигдөр зарласан билээ. Тэгвэл өчигдөр болсон шүүх хурал нь хоёр дахь өдрөө үргэлжилж дууссан юм.
Тодруулбал, С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хийсэн юм.
Шүүх хуралдааныг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийв.
Улмаар УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд 12 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилийн хугацаагаар хаслаа.
Харин түүний ах С.Баттулгад гурван жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа.
Түүнчлэн тэдэнд хахууль өгсөн Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарт торгох ял оноожээ.
Үүнд,
- Р.Дашбилэг - 14
- Д.Адъяацэрэн, Р.Эрдэнэхүү - 12
- Б.Энхмандах - 11.5
- Ж.Багамонгол - 10 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн байна.
Харин үл хөдлөх хөрөнгүүд болон бэлэн мөнгийг нь хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан
- 9390 ширхэг юань буюу 274.3 сая
- 16363 ширхэг ам.доллар буюу 5.4 тэрбум
- 451 ширхэг евро буюу 198 сая төгрөг, нийт долоон тэрбум төгрөгийг улсын орлого болгох аж.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.