Гадаадын хэвлэлд: CNN-ий "Made in" нэвтрүүлэг Монголын ноолуурны салбарыг онцлов

"PR Newswire"-д CNN нэвтрүүлэг Монголын ноолуурны салбарыг онцолсон талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Сибирь, говь цөлийн дунд оршдог Монгол бол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орнуудын нэг билээ. Энэ нутагт нэг хүнд 20 толгой мал ногддог. Одоо эл үзүүлэлтээс давсан бөгөөд Монголын эдийн засгийн амжилтын түүхийн нэг болох ноолуурыг энэ удаад онцоллоо. Зөөлөн, хөнгөн шинж чанартай ноолуур бол мөнгөөр худалдаж авч болох хамгийн тансаг түүхий эдийн нэг юм. CNN-ийн "Made in" 30 минутын цоо шинэ нэвтрүүлгээр Монголын ноолуурын салбарыг танилцуулж байна.
CNN багийн хамт олон Ж.Мандхайтай уулзав. Тэрбээр "Мандхай" сүлжмэл брэндийг үүсгэн байгуулагч бөгөөд шилдэг ноолуурыг Монголоос дэлхийн зах зээлд шууд нийлүүлдэг юм. Уг брэнд нь алдартнуудын анхаарлыг ихээр татдаг. Сонирхуулахад, Хейли Бибер, Жижи Хадид нар ихээхэн сонирхдог билээ.
Тэгвэл алдартнуудын анхаарлыг татдаг эл загвар, бүтээгдэхүүний ард түүхий эд нийлүүлэгч малчид гэх мэт арын албаны ажилчид, тэд хэрхэн ажилладаг зэрэг нь илүүтэй сонирхол татаж буй. Ноолуурын улирал эхэлж байгаа энэ үед Монголын хөдөө орон нутаг дахь ханган нийлүүлэгчтэй уулзахаар мордлоо.
З.Баярдүүрэн нь Монголын нутагт арав гаруй жил нүүдэллэн амьдарч буй. Тэрбээр улирал бүр нүүдэллэж, 500 малыг бэлчээх бэлчээр хайж, тэр дундаа ноолуур самнахын тулд ямаа малладаг. Гэвч цаг агаарын эрс тэс уур амьсгал, экосистем муудаж байгаа нь түүний амьжиргаа, амьтдын амьдрах чадвар гэх мэт малчдын орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Дэлхийн хамгийн том ноолуурын дэлгүүрийг ажиллуулдаг "Говь кашмер"-ын хэлснээр ноолуур малчны хотноос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хүртэл зөөвөрлөгдөг байна. Олон арван жилийн турш дотооддоо ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түгээн дэлгэрүүлж ирсэн тус брэнд нь чанар сайтай ноолууран бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулдаг. Гэсэн хэдий ч чанарыг нь илүү нэмэх хэрэгтэй тул зардлыг бууруулахад хүндрэл үүсдэг ажээ. Тус брэнд нь ноолуурын хангамжаа сайжруулж, түгээлтийн зардлыг бууруулахад хөрөнгө оруулалт хийж байгаа аж.
Монголын ноолуурын гарцыг дэлхий дахины өнцгөөс харахын тулд CNN Лондонг зорьж, монгол ноолуурыг дэлхийд гайхуулж буй загвар зохион бүтээгч Ц.Оюунаатай уулзлаа. Тэрбээр өөрийн үйлчлүүлэгчдээ Монголтой холбох хүсэл эрмэлзэлтэй бөгөөд жил бүр улс руугаа аялж, малчидтай уулздаг байна.
Лондон дахь Харродсоос Хонконгийн Лэйн Кроуфорд хүртэлх дэлхийн томоохон дэлгүүрүүдэд ирээдүйн атлаа уламжлалт бүтээгдэхүүнээр дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд өөрийн байр суурийг Ц.Оюунаа эзэлсэн юм.
Эцэст нь, Монголд буцаж ирээд, Хэнтийн нурууны дунд өөрийнхөө өвөг дээдсийн нэгэн адил насан туршдаа мал маллаж явсан С.Ганболдтой CNN уулзлаа. Түүний хувьд ямааны ноолуур цуглуулахын зэрэгцээ сарлагийн хөөвөр ч цуглуулдаг байна. Сарлаг нь ноолуурынхаас илүү дулаахан, ховор байдаг тул дараагийн томоохон өндөр үнэ бүхий түүхий эд болно гэж тооцоолж байгаа ажээ.
Тэрбээр цуглуулсан хөөврөө сүлжмэл эдлэл үйлдвэрлэгч "Бодиос" компанид нийлүүлдэг байна. Хөд хөдөлгөнө ихтэй ноолуурын зах зээлд бусдаас ялгарахын тулд сарлагийн хөөвөр зарж эхэлсэн нь энэ ажээ. Хэрэглэгчид ноолуураас үүдэлтэй байгаль орчны сорилтыг илүү сайн мэддэлг болсноор зах зээл өснө хэмээн тухайн компаниас тооцоолж байгаа юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongoliin uildveruud gj ugaaj archilj boldoggui ovdog tohoi garch sunsan sonin ym hiih yma uildveree saijruulj chanartai buteegdehuun gargaldaa