НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Наадмын нээлт, хаалтыг дараах байдлаар хийнэ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулж байна.

Тэгвэл нээлтийн ёслолыг дараах байдлаар хийх ажээ. Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол Улс оршихыг бэлгэдсэн нээлтийн ёслолд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн намтар түүх, Монголчуудын үнэт өв, нэгдмэл оюун санаа, эв нэгдэл, эрх чөлөө, түүхэн хөгжлийг орчин цагийн урлагийн бүхий л төрөл, хэлбэрээр дамжуулан нийт зургаан бүлгийн хүрээнд бүтээлчээр илэрхийлэн үзүүлэх ажээ.

Нээлтийн үйл ажиллагааны онцлогуудаас дурдвал:

  • Орчин үеийн технологийн шийдлийг ашиглан шаардлагатай бүхий л мэдээлэл, тусламж, үйлчилгээг авах боломжтой баяр наадмын виртуал хөтөч
  • Бодит орчинд хийсвэр элементүүдийг нэмж харуулдаг AR технологийн тусламжтайгаар наадмын нээлтийн шууд дамжуулалтыг шинэлэг байдлаар үзэх боломж
  • Монгол түмний сүр, хүч, хийморь, зоригийг бадраах эрчит 120 морьтны үзүүлбэр
  • Бүжгийн урлагийн бүх төрлүүдийг багтаасан сонирхолтой, шинэлэг бүжгийн найруулга
  • Шинэ залуу уран бүтээлчдийн үзүүлбэрүүдийг багтааж үе үеийн үзэгч, наадамчдад сонирхолтой, хүртээмжтэй байхыг зорин ажиллаж байгаа аж.

Хаалтын үйл ажиллагааны тухай:

Харин наадмын хаалтын үйл ажиллагааг энэ сарын 12-ны өдрийн 21.00 цагаас буюу үзүүр, түрүүний бөхийн шагналыг гардуулсны дараа, есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу залах ёслолоор эхлэх ажээ.

Хаалтын үйл ажиллагаанд

  • "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа
  • "S4" хамтлаг
  • "Sweetymotion" хамтлаг
  • хөгжмийн зохиолч Б.Чинбат
  • Н.Халиун
  • гитарчин Өөжгий
  • Том Жагаа буюу Г.Жаргалсайхан нарын Монгол эх орноо магтан дуулсан урлагийн үзүүлбэр болон дрон шоу, ёслолын буудлагыг зохион байгуулах юм байна.

Наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаанд мэргэжлийн урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчид, хувийн студи, продакшнуудын хамтарсан 1500 орчим уран бүтээлчид оролцох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

наадмын стадионоо дээвэртэй болгомоор байна. Иргэд ба урлагийнхан бороонд норж, наранд х�##�ахгүй байв�##� зүгээрсэн

Холбоотой мэдээ

Back to top button