Э.Мөнхдалай: Хамгийн бага харваач 3, ахмад нь 82 настай

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам тохиож буй.
Урианхай сурын харваагаар эхэлсэн баяр наадам буриад сураар үргэлжилсэн юм. Өнөөдөр үндэсний сурын харвааны нээлтээ хийсэн билээ. Буриад сур харваанд 218 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Харин урианхай сурын харваанд 400 харваач бүртгүүлсэн билээ.
Тэгвэл үндэсний сурын харваа эхэлсэнтэй холбоотойгоор Монголын үндэсний харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мөнхдалайтай ярилцсан юм.
Тэрбээр "Хасаа харвааны эхэн өрөг дууслаа. Хана харваанд 13 эрэгтэй харваачаас эхнийх нь 19 оноотойгоор тэргүүлж байна. Хана харвааны тэргүүлж буй эмэгтэй харваачдын онооноос дурдвал 20, 19, 12 оноотой. Нийт 20 сум тавьсан хэмээн тооцоолбол эхний өрөгтөө нэг ч оноо алдаагүй харваач байгаа гэсэн үг юм.
Үндэсний сурын харваа нийт 40 сум харвадаг. Хана харваа нийт 60 суран дээр 20 сум гаргаад, 30 суман дээр ахин 20 сум харвадаг юм. Байгаа багасгаж байна гэсэн үг. Эхний 20 сумыг нь хана, дараагийн 20-ыг нь хасаа хэмээн нэрлэдэг. 60 суманд харвах харвааг нь Үндэсний сурын харваа хэмээн нэрлэж байгаа юм. Энэ удаагийн наадамд оролцож буй тамирчдад онцлог бий. Насанд хүрэгчдийн баяр наадамд хамгийн ахмад нь 82 настай МУ-ын Хөдөлмөрийн баатар н.Рэнцэнхамба гуай байна. Харин хамгийн балчир нь гурван настай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.