Билл Эндрью: Толгойн гоёлыг эхнэртээ авсан, мөн хэрвээ намайг даавал морь унамаар байна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам тохиож буй.
Баяр наадам давхацсанаас гадна энэ жилийг аялал жуулчлалын жил болгосонтой холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд жуулчдын хөдөлгөөн тасрахгүй байв. Энэ үеэр толгойндоо эмэгтэй гоёл зүүсэн хижээл насны эрийн зургийг хүмүүс сониучирхаж авч байсан юм. Түүнийг Билл Эндрью гэх бөгөөд Лос Анжелесээс манай улсыг зорин иржээ. Түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Сайхан баярлаж байна уу. Анх удаа Монголд зочилж байна уу?
-Баяр сайхан болж байна. Монголд зочилж байгаа анхны тохиолдол маань юм.
-Ирээд хэр удаж байгаа вэ?
-Монголд ирээд одоогоор долоо хонож байна. Дахиад 3-4 хонох төлөвлөгөөтэй байгаа.

-Монголд ирэх болсон шалтгаанаасаа хуваалцаж болох уу?
-Аяллын жуулчдаас бүрдсэн бүлгээрээ Монголыг зорин ирсэн. Америкаас танилцах аяллаар ирсэн юм. Оператор маань "Mongolian Luxury Tours" компанийн н.Соёлоо гэх залуу бий. Тэрбээр уг аяллыг зохион байгуулж, бидэнд Монголыг танилцуулсан. Одоо бид ч өөрсдийн үйлчлүүлэгч нараа зуучилж, Монгол руу аялуулах боломжтой болно.
-Өчигдөр наадмын нээлтийн үйл ажиллагаа болсон шүү дээ. Танд ямар санагдсан бэ?
-Би долоон удаагийн аяллаар нийт 100 гаруй орноор аялсан. Өчигдрийн үйл ажиллагаа өмнө нь харж байсан бүх ёслолын үйл ажиллагаатай адилгүй, харьцуулшгүй байлаа.
-Монгол соёл, уламжлалтай танилцах боломж олгосон байх?
-Монгол Улс түүхээр баялаг юм. Миний мэдэхээр Чингис болон Хубилай хаадын эзэнт улс түүхэн дэх хамгийн том газар нутагтай байсан тул тэд маш гайхалтай захирагчид гэж би боддог. Тун хэрцгий тогтолцоотой байсан тухайн цаг үеийн хувьд нэг соёл нөгөөгөө дарж давдаг, уусах эсвэл сүйтгэх сонголт л байсан. Түүхэн дэх олон саад бартааг эрэлхгээр даван гарсан нүүдэлчид нь амьд үлдсэн дайчдын үр удам юм байна гэж бодсон.
-Наадмын баяраар хуушуур идэв уу?
-Мэдээж, Монгол үндэсний хоолыг их идлээ. Ирснээсээ хойш нэг л удаа "KFC" идсэн.
-Манай улсыг зорин ирэхдээ дотроо юу төсөөлж байсан бэ?
-Монголд ирэхээсээ өмнө сайтар судалгаа хийсэн. Хувцас, соёл, хот, говь зэрэг нь ямархуу байдгийг мэдсэн учраас ирсний дараа гайхаж хүлээж авах ямар нэгэн зүйл байгаагүй.
-Монголд хийхийг хүссэн зүйлээсээ хуваалцаач?
-Би Монголд ирээд морь унахыг ихэд хүссэн. Учир нь түүхэнд тэднийг маш өвөрмөц, гайхам хүчирхэг хэмээн бичсэн байдаг. Харамсалтай нь, 115 кг жинтэй учир намайг даахаар морьд байхгүй бололтой. Морьд нь их жижигхэн биетэй юм билээ. Жижиг биетэй хүмүүс унахад зориулагдсан байх. Гэвч би гэлтгүй хамт яваа аялагчид ч морь унаж үзэхийг хүсэж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг сонирхож асуумаар байна. Яагаад толгойн гоёл зүүснээ тайлбарлаач?
-Би энэ толгойн гоёлыг эхнэртээ авсан юм. Олон бүсгүйчүүд зүүгээд үзэсгэлэнтэй харагдаж байсан болохоор эхнэртээ бас уламжлалт гоёл авъя гэж шийдсэн. Зарж байсан эмэгтэй надад “Зүүлгээд өгөх үү?” гэхэд нь дуртайяа толгойндоо зүүсэн. Баяр ёслол болж буй энэ газарт цорын ганц толгойн гоёлтой эрэгтэй байгаа нь би бололтой. Толгойн гоёл зүүсэн нь монголчуудад хөгжилтэй санагдсан байх. Учир нь зарим нь миний зургийг дарж байсан.
-Танилцсандаа баяртай байна. Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Инээх зүйл бишээ харин доромжилж байна гэж ойлгохоор байнашдээ
Хуцаач
Ene hun doromjilson bish ter zarsan emegtei ooroo mongol hun baij soyoloo doromjilson baigaazdee. Hen tegeed eregtei hund ZUUGEED UGHUU?? geed tenegteed baijihuu? Gadadiin huniig sain medhgui bolhoor n albaar huurj, eu ch gej helj zuuged ugtsiin. Ene hund tailbaaad ugchihson bol ingehuu?? uilchilgeni ajiltnuudiin ene juulchidiig doromjilson uulchilgeend shalgalt tavij , erhiig n hasah esvel torgoh heregtei. Mongol soyoloo BURUU surtalchilsan bna.
Mulguu gehees uur heleh ug alga daa.
Za surtei shteee ed nar surtei huleeej awdin naadul chin uursduuu toohgui sht iim ym
Чи өөрөө доромжлол байнашд м�##� чинь
Юун сүртэй томоор гуйвуулдаг юм, өөрөө гадаадад очоод бүхнийг тэгш зөв хийгээд явах уу, Хөгжилтэй байна
Өөрийн бодсоноо шууд хува�##�цжээ.
Хөгжилтэй л юм болж
Ushuu olon Saihan zvilvvd ihiig vzeerei dahin dahin ireeei manai morid ih hvchtei taniig daanaa tawtai saihan naadaarai
Нээх өөрсдөө ш�##�ихгүй юм байж доромжилж ба ч гэх шиг эргүүтээд унадаг юм.Хөгжилтэй сайхан л ба шүү дээ.Аливаа зүйлыг Таны дотор хүн хар бол хараар хүлээж авна,цагаан бол өөдрөгөөр хүлээн авна даа.Эерэг байж орчноо гэрэл гэгээтэй,ёс суртахуунтай харцгаая.
Ганц хүн даахгүй морь яаж байдгийн
Тэр оператор Соёлоо нэг морь олоод унуулчхаач
Эрлийз дүүхэлзсэн өндөр өндөр морьд зөндөө л байдаг. Монгол морь яс сайтай, чад�##�тай. Энэ хүнд болон хамт ирсэн хүмүүсээс нь морь унахыг хүссэн хүмүүст нь унуулчих морьд байлгүй яахав дээ. Оператор Соёлоо эд нарт морь унуулж,зорьж ирсэн хүсэл сэтгэлийг нь дүүргээд буцаагаарай????
Gadnii juulchin eum chin sonirholtoi sanagdaal, eldev eum bodhgui zuujildee. Bi ch ayalj yabhdaa yanz buriin eum sonirholtoi sanagdal turshij l bdag. Ene huniig buruutgaahaa bolitsgoo. Gehdee ter zarsan emegtei harin yahadaa yamar tenegduu uhaantai MONGOL hun geheree eregtei hund ZUUGEED UGIII gedii beee. Unen stupid eumaa
ХАНГАЙН МОРЬД ИХ ЖИЖИГ БИЕТЭЙН БИЛЭЭ. БАРУУН АЙМГИЙН МОРЬД ИЛҮҮ ТОМ МОРЬД БАЙДАГ. НААДМААР ТОМ БИЕТЭЙ МОРЬД СОНГОЖ УНАМААР ЮМ.
ГАДНЫХАН МОНГОЛ ГЭХЭЭР ОДОЙ МОРЬ УНААД ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН ХҮМҮҮСИЙН УДАМ УУ ГЭДЭГ ДЭЭ.
Сүртэй шдээ би саяхан хятад очоод хүн гарч болдоггүй их ариун дагшин нэг гүүр байсныг нь мэдэлгүй дээгүүр нь гараад явчихсан хүмүүс хараад гайхаад л хоцорсон гэтэл орчуулагч маань инээгээд та гадаад хүн учир мэдэхгүй байх нь аргагүй бид танд урьдчилан сануулаагүй гээд цааш явцгаасан
Та нар яагаад ийм хөлдүү ард түмэн юм бэ доромжлол чигшиг энэ хүн толгойндоо яаж зүүх нь тэр хүний л дур шд
Yu gej heleed zartsiimbdee z##luul
Тухай гадаад хүний өөрийн бодол санаа шүү дээ