НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг эхэллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.

Үндэсний сурын харваа өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр Үндэсний сурын хасаа харвааны дунд өргөөр үргэлжилж байна. Энэ жилийн наадмын онцлог шинж нь харваачид чансаагаараа оролцож буй явдал юм. Улсын чанартай тэмцээнүүдээс оноо цуглуулж, үзүүлсэн амжилтынхаа дарааллаар эрэмбэлэгдэж, наадамд оролцож байгаа билээ.

Үндэсний сурын харваанд нийт 540 харваач бүртгүүлсэн юм. Үүнээс 360 нь эрэгтэй, 180 нь эмэгтэй харваач байгаа билээ. Хамгийн залуу харваач гурван настай бол ахмад нь 82 настай юм.

Сурын харваа урианхай сураар эхэлсэн билээ. Улмаар буриад харваагаар үргэлжилж, Үндэсний сурын харваагаар дуусах юм.

Сонирхуулахад, урианхай сурын харваанд нийт 400 харваач бүртгүүлж оролцсон бол улмаар буриад сураар үргэлжилсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button