Б.Билгүүн: ПЭТ/КТ шинжилгээг хийж эхэлснээр хавдрын үе шат, үсэрхийлэл оношлуулахаар гадагшаа явах шаардлагагүй болсон

“Бриллиант” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч Б.Билгүүнтэй ярилцлаа. Бид энэ удаад тус эмнэлгийн Монголд нэвтрүүлээд жил болж буй ПЭТ/КТ бүтэн биеийн оношилгооны төхөөрөмжийн талаар голчлон ярилцлаа.
-“Бриллиант” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгаа танилцуулахгүй юу?
-Манай дүрс оношилгооны тасаг маань 28 хүний бүрэлдэхүүнтэй. 11 эмч, 3 физикч, 2 сувилагч, 12 техникчтэй томоохон баг ажиллаж байна. Бид ПЭТ/КТ буюу позитрон эмиссион томографи, MRI, компьютер томографи, дижитал рентген, ЭХО гээд дүрсээр оношлох цогц үйлчилгээг долоо хоногийн 24 цагийн турш үзүүлж байгаа.

-ПЭТ/КТ буюу позитрон эмиссион томографи бүтэн биеийн оношилгооны аппаратыг “Бриллиант” эмнэлэг анхлан нэвтрүүлсэн байна. Энэ төхөөрөмжийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Анхлан гэдэг утгаар тайлбарлахад Монголд ПЭТ/КТ аппаратыг хоёр эмнэлэгт хэрэглэж байгаа. Улсын хоёрдугаар төв эмнэлэг анх оруулж ирсэн. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээс манай “Бриллиант” нэгдсэн эмнэлэг анхлан үйлчилгээнд нэвтрүүлээд жил болж байна. Хамгийн онцлох зүйл нь манай улсад хэн нэгэн хавдраар өвдсөн нь оношлогдлоо гэхэд үсэрхийллийг шалгах чухал шаардлагатай байдаг. Тэгээд өөрийн улсад үздэггүй учир гадагшаа явж шинжилгээнд ордог байсан. Харин ПЭТ/КТ аппаратыг үйлчилгээнд нэвтрүүлснээр эх орондоо эдгээр шинжилгээг хийх боломжтой болсон. Үүнээс гадна ПЭТ/КТ аппарат оношлогооны олон давуу талтай. Хавдрыг эрт үед илрүүлэх, эсийн бодисын солилцооны идэвхжилийг үнэлэх, хавдрын үе шат тодорхойлох, хавдрын эмчилгээний дараах хяналт, эмчилгээ төлөвлөлт хийж байна. Түүнчлэн зүрх судас, мэдрэл, цусны өвчин эмгэгүүдийг нарийвчлан оношилж байна.
-Ер нь хүний биед хийж болох дүрс оношилгоог цогцоор нь хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр оношилно гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. ПЭТ/КТ аппаратын давуу тал нэг удаагийн шинжилгээгээр бүтэн биеийг оношлохоос гадна эмчилгээний төлөвлөлт хийх давуу талтай хамгийн сүүлийн үеийн дүрс оношилгооны тоног төхөөрөмж юм. Миний бие ПЭТ/КТ шинжилгээг уншиж, дүгнэлт хийдэг эмч. Ажиглаж байхад энэ аппаратыг нэвтрүүлснээс хойш хавдрын эрт илрүүлгийн тохиолдол олон оношлогдсон, улмаар ойрын болон алсын үсэрхийлэл байгаа эсэхийг бүрэн тодорхойлох төгс оношилгооны арга гэдэг нь нотлогдож байна. Нэгэнт хорт хавдар оношлогдож хими, туяа, бай эмчилгээ хийлгэнэ. Тухайн эмчилгээнүүд ямар үр дүн өгч байгааг ПЭТ/КТ аппаратаар шалгадаг. Энэ бол дүрс оношилгооны хамгийн үр дүнтэй арга гэж ойлгоход болно. Нэмж хэлэхэд ПЭТ/КТ дүрс оношилгоог ЭМД-аар авах боломж бас байгаа.

-Нийтлэгээрээ нэг цогц оношилгоонд орчих юмсан гэж бодоод л яваа, хүмүүс. Өөрийгөө оношлуулья гэсэн хүн ирээд хийлгэх боломжтой юу?
-Наад асуудал чинь маш түгээмэл. Танайх нэг сайн аппарат нэвтрүүлсэн гэсэн, ямар нэг зовиур энэ тэр байхгүй ч нэг харуулчхаж болох уу гэсэн хүмүүс олон бий. Ерөнхийдөө ПЭТ/КТ шинжилгээнд зөвхөн хорт хавдар гэлтгүй эрсдэлт бүлгийн хүмүүс хамрагдах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл удамшлын хавдрын асуумжтай, ахимаг настай, хорт зуршлыг дадал болгосон хүмүүс манай эмнэлэгт ирж эмчид үзүүлээд шаардлагатай гэвэл уг шинжилгээнд хамрагдаж болно. Ер нь хэн ч байсан ямар нэг төрлийн дүрс оношилгоог хийлгэхэд эхлээд эмчид үзүүлж, үзлэгээр тухайн шинжилгээг хийлгэх шаардлагатай гэвэл ордог. Миний хувьд хүмүүст зөвлөхөд, ямар нэгэн зовиур удаан хугацаанд биед тань байгаа бол, эцэслэсэн онош тодорхойгүй эмнэлгээр удаан хугацаанд явж байгаа бол ПЭТ/КТ оношилгоог зөвлөнө. Мөн биеийн хаа нэгтээ бусад шинжилгээгээр хоргүй хавдар гэж оношлогдсон ч тоогоор олшроод байгаа тохиолдолд энэ шинжилгээнд орж хортойшил байна уу гэж шалгаж болдог.
- ПЭТ/КТ оношилгоог хийж эхэлснээс хойш иргэдэд ямар давуу тал бий болсныг жишээгээр хэлж болох уу?
-Хувь хүний мэдээлэлтэй тохиолдол ярих нь зохисгүй. Ерөнхийд нь дүгнээд хэлэхэд уушги, хөх, ходоодны хавдар бусад шинжилгээгээр оношлогдохгүй явсаар манайд ирээд хортой гэж оношлогдсон тохиолдол олон бий. Нэг өвчтөн дээр л ярихад хавдрын эмчилгээний өмнө хөхний хорт хавдар эргэн тойрны булчирхай, алсын үсэрхийлэл оношлогдсон. Эмчилгээнд ороод хоёр сарын дараа ПЭТ/КТ шинжилгээ хийхэд булчирхайнууд хэмжээгээрээ жижгэрсэн, шингээлт нь илэрхий буурсан үр дүнтэй байсан.

-Шөнө орой яаралтай эмнэлэгт хандах тохиолдол олон л гарч байгаа. Улсын аль нэг шатны эмнэлгийн хүлээн авахаар очиход дүрс оношилгоо нэг шинжилгээ хийлгээд ир гээд явуулдаг. Рентген, MRI ч гэдэг юмуу. Тэр үед иргэд хаачхаа мэддэггүй цаг алддаг. Энэ тохиолдолд та иргэдэд хэрхэн зөвлөх вэ?
-Ярианы эхэнд дурьдсан. Манай дүрс оношлогооны тасаг нь долоо хоногийн 24 цагаар ажилладаг. Цус харвалт, мэс заслын заалттай яаралтай оношилгоо хийлгэх тохиолдлууд олон. Тийм ч учраас манайх 24 цагаар ажиллаж цочмог, яаралтай өвчин эмгэгийн үед 30 минутаас 1 цагийн дотор хариуг гаргаж өгдөг. Товчхондоо “Бриллиант” эмнэлгийн дүрс оношилгооны тасаг хэв авиа, рентген, компьютер томографи, соронзон резунас томографи, ПЭТ/КТ зэрэг шинжилгээг 24 цаг ажиллан хийж, хариу нь 30 минутаас 2 цагийн дотор гардаг учир иргэд цаг алдахгүй бүрэн найдвартай оношлогдох боломжтой.
-Хүмүүсийн дунд рентген хортой учир ороогүй, орохоос татгалзсан зэрэг яриа байдаг. Энэ талаар та ямар мэдээлэл өгөх вэ?
-Дүрс оношилгоо гамма цацрагийн нөлөөгөөр хийгддэг онцлогтой. Хүний биед хортой юу гэвэл мэдээж тодорхой хэмжээнд туяаны ачаалал өгнө. Тэглээ гээд оношлогоонд орохгүй гэх нь оновчтой шийдвэр биш. Тухайн эрхтэнд бүтцийн юмуу эзлэхүүнт эмгэг байгаа бол эмчийн заалтаар дүрс оношилгооны аль нэг төрлийн шинжилгээг хийлгэх шаардлагатай.
-Ярилцсанд баярлалаа.
Хаяг: БЗД, 13 хороолол, Хавдар судлалын үндэсний төвийн ард “Бриллиант” эмнэлэг Утас: 76096666, 96010443, 99846663
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмчилгээ муу.апп сн гж шинжилгээ хиыж мөнгө олдог лабортори - эмнэлэгүүд олширчээ.
Xort xavdaraa shinjilgee xiigeed ilruuleed baidag baij Tgeed emchilgee suvilgaagaa xaana xiilgex ve
Танайт ПЭТ/КТ шинжилгээг хийдэг хэдий ч хариуг нь уншиж чаддаг мэргэжилтэн бнауу? Үнэтэй аппаратад ороод хариуг уншиж өгч чадахгүй бол мөнгөний гарз уу?
Ш�##� худлаа харсан хүн бүхэн нь хавдартай гардаг ю гэж юу байсын битгий худлаа шаа ш�##� худлаа бид тайван амьдармаар байна з�##�уу минь зүгээр монголчуудын тайван байлгаад өгөөч