УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Анандбазарын авлигын үзүүр дэх томчуул Т.Бадамжунайг гэрт нь амраав уу

Хаа холын Филиппин улсаас он удаан жил эх орноосоо дүрвэсэн Т.Бадамжунайг аль дөрөвдүгээр сард авч ирсэн ч, суллаад бараг сар гаруй болох гэж байна.

Т.Бадамжунайн хэргийг мөрдөгч нь шүүхэд шилжүүлэх хүсэлтэйгээр прокурорын байгууллагад хүргүүлчхээд байгаа. Нэг ёсондоо мөрдөн байцаалтын үеэр энэ хүн гэм буруутай байна гэж үзсэн. Энэ саналыг прокурор шалгаж үзээд цааш нь эрүүгийн шүүх рүү шилжүүлэх эсэх нь тодорхойлогдох шатандаа яваа. Үүнд, мэдээж тодорхой хэмжээний хугацаа орно.

Гэхдээ үндэсний их баяр наадмын өдөр түүнийг сулласнаар өдгөө тэр гэртээ гэдсээ илээд хэвтэж буй.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг 50 мянган ам.долларыг сайд асан Т.Бадамжунайд өгч, авлигадсан үндэслэлээр буруутган, шалгаж эхэлсэн.

Бүтэн дөрвөн сар хоригдсон Т.Бадамжунайн амнаас зөвхөн Ц.Анандбазарын нэр гарсан уу гэдэг нь анхаарал татдаг.


Нэгдүгээрт: 2018 онд ОУ-ын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэгч төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрийн ашиг сонирхлын үүднээс хахууль зуучилсан гэх асуудал.

Ц.Анандбазарын гол бизнесийн нэг шатахууны шахаа. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс эхлээд Монголын нийт агаарын тээврийн компаниудад монополь байдлаар шатахуун шахаж ирснийг улсаараа мэднэ. Гэхдээ энд анхаарал татах нэг асуудал бий. Тодруулбал,

Тэрбээр “Мэргэ ван” компаниараа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг концессийн шууд гэрээгээр өөрийн болгож авч байсан түүхтэй. Тухайн үеийн У. Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдаанаар гэнэт Шинэ нисэх буудлын шатахуун түгээх байгууламжийг Ц.Анандбазарт концессоор өгөх асуудал орж ирсэн нь сайд нарыг талцаж муудалцахад хүргэсэн. Дараа нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Засгийн газар нэг ААН-тэй л шууд гэрээ хийх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргажээ" гэсэн мэдээллийг Төрийн ордонд хийсэн. Үүний дараа шууд гэрээ байгуулж хууль зөрчсөн гэдэг асуудал үүсч, 2020.03.11-ний өдөр тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэйгээр цуцалсан байдаг. Яг энэ үестэй зэрэгцээд МИАТ ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Н.Энхбаатар авлигын хэргээр баригдсан. Тэр өдөр Ц.Анандбазар гадаад руу хил давсан байдаг.  

Хоёрдугаарт: УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Т.Бадамжунайг Улаанбаатар хотын менежерээр ажиллаж байхад Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд газар авахаар их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй гэх асуудал.

Ц.Анандбазар Богдхан уулын дархан цаазат газар Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн хаус, 172 айлын орон сууц барьж, борлуулсан. Эл эх үүсвэрээ тайлбардаж чадаагүй бололтой. Бага тэнгэрийн аманд тансаг зэрэглэлийн хаус, хороолол барих газраа авсан нь Т.Бадамжунай байж болох уу гэдэг таамаг хөвөрчихлөө.

Намрын чуулганыг буцалгах сэдэв энэ. Хэчнээн гишүүний чихийг халууцуулж, татаж чангааж мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 4, 2023 11:57

Энэ нэг гөлийсэн базар нэртэй бузарын оролцоогүй луйвар гэж байдаг юм уу

Bid
Bid
8 сар 4, 2023 12:05

Guliisun caican muu luivarchin vxeesee

Зочин
Зочин
8 сар 4, 2023 12:24

Зүгээр л жүжиг. Хулгайч луйварчидаас бүрдсэн засаг төртэй байхад шудрага үнэн гэж яриад ч хэрэггүй

Зочин
Зочин
8 сар 4, 2023 15:07

Өө буруу хойшоо, гол юмруугаа буюу Миеэ-гийн зарсан газарруу огт ороогүй байгаам бна ш дээ ! Дахиад хорь хорь, газрын бүх наймааг илрүүлэн хэлтэл нь суулгаач!

ZZOCHIN
ZZOCHIN
8 сар 4, 2023 20:54

hen ch bai buruugaa oilgohgui ued bugd daisan...buruugaa oilgojiivol tend gerel as#ag... haramsahguil amidar
hun bai

Холбоотой мэдээ

Back to top button