НИЙГЭМНийгэм мэдээ
Ганга нуурыг хамгаалах II шатны ажлыг эхлүүлжээ

Ганга нуурыг хамгаалах II шатны ажлыг эхлүүлсэн байна. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршдог уг нуурын 95 хувийг 2017 онд ширгэсэн хэмээн үздэг.
Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч, зарим жилүүдэд ширгэдэг болсон юм. Тэгвэл Дуут, Мүстийн, Эрдэнэ, Холбоо, Зүүн Холбоо, Цагаан Хосмогт, Улаан, Зэгст зэрэг нуур цөөрөм тус нуурын орчимд байрладаг ажээ. Тиймээс Ганга нуурыг сэргээх судалгааны ажлыг хийж байсан нь ийн дараагийн шатандаа орсон байна.
Ганга нуур нь нүүдлийн шувуудын дамжин өнгөрдөг бүс нутаг бөгөөд намгархаг газар юм байна. 2017 онд гэхэд 95 хувь нь ширгэсэн Ганга нуурт өмнө нь жил бүр хунгийн чуулган болдог, 20 мянга гаруй адуу, мал сүрэг сэрүүцдэг байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.