#1: “Утаа ялсан” гавьяагүй ч, Ерөнхийлөгчийн нөмөр дор даргаас дэд сайдад дэвшигч

Нийслэлчүүд түлш, утааны асуудлаар өвөл болтол маргаж, мэтгэж, хэрэлдэх нь. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “шахмал түлшний медлинг гэх орцыг хагас коксоор солино” гэснээр эл маргааны сэдэв ерөнхийдөө эхлэв.
-Утааг ялсан гавьяа нь зохиогүй дарга-
Тавантолгой түлш компанийн захирал асан М.Ганбаатар нэгэн цагт Улаанбаатарын утааг 50 хувь бурууруулсан “баатар” болоод байсан. Гэвч гавьяа нь түүнд зохисонгүй. Удирдсан компанийнх нь үйл ажиллагаа яван чангарах бус харин ч улам дордож, нийслэлчүүд буцаад утаандаа угаартаж эхэлсэн нь бодит үнэн.
М.Ганбаатарын ахалж байсан компани “Медлинг”-ээр туршилт хийж нийслэлчүүдийг олон арваар нь угаартуулан хөнөөж, мянгаар нь хордуулчхаад “Утааг ялчихлаа” хэмээн цээжээ дэлдсэн болж таарав.
Утаагүй түлш стандарт хангахгүй, хортой нь нотлогдсон учир өмнөд хөршөөсөө 177 тэрбумаар хагас кокс нүүрс авах дээрээ тулчихлаа.
Тэгвэл нэн түрүүнд хордсон иргэдээсээ уучлалт гуйлгаж, хариуцлага хүлээлгэх учиртай хүн бол М.Ганбаатар. Нэмээд түүний “утаагүй түлш” нэрээр хэчнээн тэрбум төгрөг шороонд хаясныг олж, төлүүлэх шаардлагатай. Гэтэл тэр өдгөө БОАЖЯ-ны дэд сайд болчихсон суугаа билээ.
-Ерөнхийлөгчийн суган дор дарга болж томров-
М.Ганбаатар бол одоогийн Ерөнхийлөгчийн нөмөр нөөлгөнд нь хавчуулагдаж явдаг найзуудынх нь нэг гэгддэг. “Нийслэлийг утаагүй болгох” үүрэг бүхий өндөр хариуцлагатай албан тушаалд түүнийг одоогийн Ерөнхийлөгч аваачсан хэмээгдэж байв.
У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсны дараа удалгүй нийслэлийн Гэр хорооллын барилгажилт хариуцсан газрын даргын албан тушаалтай тэрбээр намынхаа генсек Д.Амарбаясгалангийн үүдэнд ганц хоёр өдөр суулт хийсэн гэдэг.
Үр дүнд нь Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулсан.
Улмаар 2018 оны тавдугаар сард Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Ганбаатарыг томилж байв.
-Дэд сайд руу шидэгдэж хуулийнхнаас мултрав-
Утаа арилж шалиагүй тул 2022 онд УИХ-ын гишүүдээс эхлээд "Таван толгой түлш" ХХК-ийн захирал М.Ганбаатарт хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн байдаг.
Хажуугаар нь АТГ-т шалгагдаж эхэлсэн эгзэгтэй үетэй тэр нүүр тулсан. Ингээд хуулийнханд хэзээ мөдгүй саатуулагдах дээрээ тулж, байдал эвгүйтэхийн цагт “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас өөрийн хүсэлтээр 2022.04.06-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.
Гэвч улстөрийн хамгаалалт авахуулж БОАЖ-ийн Дэд сайдын албан тушаал руу шидүүлчихсэн билээ. Эл хамгаалалтыг мэдээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хийсэн гэгдэв. Нийлээд чамгүй мөнгө хийсэн тул ийн нэгнээ хамгаалах учир жанцантай гэх шуум улстөрийн хөшигний ард яригдсан.
Сэтгүүлчийн тэмдэглэл: М.Ганбаатарыг Тавантолгой түлш" компанийн захирлын суудлаа өгсөний дараа хуулийнхан дараагийн дарга болох Ц.Даваацэрэнг шалгаж баахан бужигнуулсан. Ажлын өрөө сэлтийг нь нэгжсэн. Сайжруулсан сайн түлшний утаа, амиа алдсан хүмүүсийн тоо, зарцуулсан мөнгө төгрөг сөхөгдөж яригдахын цагт хамгийн түрүүнд дуудагдах хүн бол М.Ганбаатар.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой сонин нөхөр байна лээ дээ. Зүгээр л архичин л юм гэсэн шүү дээ. Идэж уухаас өөр юм лав толгойд нь байхгүй ээ эгэ хүний. Ийм л хүмүүс албан тушаал аваад явах юм. Томилсон хүмүүс нь хүний гараар могой бариулж идэж уух сонирхолтой байдаг болохоор л ийм хүмүүсийг томилдог байх доо. Боловсролтой, хүмүүжилтэй хүмүүс эд нар шиг идэж уух тухай бодохгүй болохоор ажил албан тушаал ч үгүй явдаг болж дээ.
Одоо тэгээд өөр яах билээ цахилгаан станц барья гэж олон жил ярилаа монголчууд өөрсдөө эсэргүүцээд бариулаагүй шүү дээ
Бизнесийн талбар шүү дээ. Одоо лаг өөр технологи оруулж ирээд бут ниргээд өгвөл энэ таван толгой түлш олон хүний мөнгөөр хятдаас ийм юм авна тийм юм авна гэж хуцахгүй болно доо.
УИХ-н гишүүн Сарангэрэлийн 2 хүүгийн нэг биздээ. Сурсан зүйлээр маруухан ч ээж нь УИХ-н гишүүн тул энэ царай муут хол явах бололттой.
Aiiin. Iim teneg khyykhedtei umuu. Kkkk
По Ганбаа гэдэг лалар По нь бодвол порно л гэж байгаа байх даа. Хүүхэнчин, авилагч фак
Ёстой бүлт нөхөр бналээ еөкдөө таарсан суганы үс
Ар нь түүз гэж хаана ч байна
iim naiztai bol erunhilegch ni uuruu l iim baihdaa
porn hemeen UB d aldartai yaj hun doligonokhiig chadnaa ,.......huuramch utaagui tulsh uildverlej ard olniig horhirooson nugelten