УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тодруулга: Үйлдвэр зогсоогүй, "Эрдэнэт үйлдвэр"-ээс цалин зээлсэн гэдэг худал

Цахим орчинд "Дарханы төмөрлөг үйлдвэр" ХХК-ийн талаар гараад буй мэдээллүүдийг холбогдох албаныхнаас нь тодрууллаа.

-Цахим орчинд ажилчдынхаа цалинг өгөхгүй удаашруулсан гэдэг гомдол мэдээлэл гарсан. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ээс зээлж цалингаа тавьж байгаа гэх мэдээлэлд товч тайлбар өгөөч?

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д өнөөдрийн байдлаар 1536 ажилтан ажиллаж байна. Ажилчдын дундаж цалин 2,9 сая төгрөг байдаг. 2022 оны 4-р сараас хойш буюу концессын гэрээ цуцлагдаж төр өмчөө буцаан авснаас хойш цалин хугацаанаасаа хожимдох, сараар өнжих, хойшлох нэг ч тохиолдол гараагүйг хариуцлагатайгаар хэлье. Цалинг сар бүрийн 5, 20-ны өдрүүдэд олгодог. 2023 оны 7-р сард олгогдох сарын эцсийн цалин 8-р сарын 5-ны өдөр олгогдох байсан боловч 8-ны өдөр 3 хоногийн хоцрогдолтой олгогдсон асуудал гарсан.

Үүний шалтгаан нь амралтын өдөр таарсан болон гэрээт компаниудтай борлуулалтын тооцоо хийх ажлуудад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас шалтгаалахгүйгээр удааширсан асуудлаас шалтгаалж ийнхүү гурав хоногоор хожимдсон асуудал гарсан.

Ажилтнууд маань үүнд хүлээцтэй хандаж асуудлыг ойлгож хандсан. “Эрдэнэт үйлдвэрээс зээл авч цалингаа тавьж байгаа ..” гэсэн танай мэдээллийн тухайд энэ ор үндэсгүй худал мэдээлэл. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлэх гэрээтэйгээр ажилладаг. Гэрээгээр хүлээсэн үүргээ манай компани цаг тухайд нь биелүүлээд ган бөмбөлгийн бэлдэцээ нийлүүлж борлуулалтын орлогоо авдаг. Энэ жил бид 20 гаруй мянган тонныг нийлүүлэх гэрээтэй, гэрээнийхээ дагуу хоёр компани хамтран ажиллаж байна. Зээл авсан асуудал огт байхгүй.

-Техникийн засвар нэрийдлээр сул зогсолт хийгээд байгаа гэдэг үнэн үү?

-Сул зогсолт хийсэн асуудалгүй байхгүй. Гангийн үйлдвэрийн 3 цехэд тухайлбал Бэлдэц үйлдвэрлэх цех, Цувимал үйлдвэрлэх цех, Үйлдвэрийн шугам сүлжээний цехэд 56 засварын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийг хангах 116 ажил хугацаандаа хэвийн үргэлжлээд явж байна.

-Баяжуулах үйлдвэрийн нэг зургаадугаар сарын 01-нд зогссон. Нөгөөхийг нь аравдугаар сарын 01-нд зогсооно гэх мэдээлэл бий. Ямар нэгэн доголдол, саад бэрхшээл үүсээд байгаа юу?

-Доголдол, саад бэрхшээл үүсээгүй. Ямар ч компани, тэр дундаа уул уурхай, хүнд үйлдвэрүүд тодорхой ажлын төлөвлөгөөтэйгөөр төлөвлөгөөнийхөө дагуу л үйл ажиллагаагаа явуулдаг. Төмөрлөгийн хамт олон бизнес төлөвлөгөөндөө компанийн ашигт ажиллагааг хангах төлөвлөлтийг хийж, үйлдвэрлэлийн хэвийн аюулгүй ажиллах нөхцлийг хангаж ажиллах бүх төлөвлөлтөө тусгаад түүнийгээ үйл ажиллагаагаараа хэрэгжүүлээд явж байна.

Энэ ажлын төлөвлөгөөнийхөө дагуу аль үйлдвэрээ хэдийд засварлах алийг нь хэзээ ажиллуулах нь компанийн дотоод асуудал. Компанийн уул уурхай болон гангийн үйлдвэрлэл хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгааг дахин хариуцлагатайгаар хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 11, 2023 17:37

Шаана биз уурхайн үйл ажиллагаан доголдоод удаж бнашдээ сэлбэг матери�##�, түлш тослох матери�##�гүй гээд сул зогосоогоодл бгаа
Баяжуулах үйлдвэрийн ажилчидаа 3, 3н сараар ээлжлүүлж ажиллуулж бж хэвийн гэж шаахын

Зочин
Зочин
8 сар 11, 2023 17:40

Сая 7н сард 30н жилийн ойгоо хийх гэж хүмүүсээ бүгдийн дуудаж болсон болоогүй ажиллаар хангаж шоу хийж2 8-н сараас зогсоогоод эхэлсэншдээ

Зочин
Зочин
8 сар 11, 2023 17:43

Үнэндээ 12сарын т�##� хагасд нь ажилсан болж бнашдээ дарга цэрэг сонин сэтгүүл ирхээрл дуудаж 2,3н хоног ажиллуулна тгдл явуулна
Бүрэн ажиллаар хангахгүй бж дуудсан цагт бэлэн бай гэж хуцна
Бэлэн бхгүй бол х�##�на т�##�на �######�луулна гэж дарамт�##�на

Зочин
Зочин
8 сар 12, 2023 00:08

ажилчидаас нь тодруулаад асуув�##� нүдний булай шиг юм их сонсондоо.

Нараа
Нараа
8 сар 12, 2023 07:40

Уурхайн жолооч нар удаан хугацаагаар ажилгүй гэртээ байгаа шүү дээ. Хэзээ дуудахыг нь хүлээгээд л...

Холбоотой мэдээ

Back to top button