УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сэлбэ орчмын үерт өртсөн хэсгийг анхааралгүй НЭГ САР өнгөрлөө, Засаг дарга аа

Нийслэлийн ИТХ-аар ёс бус үйлдэл гаргасныхаа төлөө Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд Зөрчлийн нээн хэрэг шалгаж байгаа гэх. Тэгвэл ёс зүйгүй явдлаас гадна үерийн асуудлаас болж албан тушаалаа өгөх, иргэд, сонгогчдоосоо уучлалт гуйх шалтгаан түүнд бий.

Үерийн улмаас түүний захирдаг дүүрэгт хэд хэдэн хүн амь насаа алдаж, эд хөрөнгө, орон гэрээрээ хохирсон. Товчоор бол сүүлийн үерээс урьдчилан сэрэмжлэх боломж түүнд байв. Учир нь Наадамын үеэр Сэлбэ гол үерлэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадаагүй тэрбээр борооны улиралд дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хангалттай хугацаа байсан юм. Тэр гамшгаас сэргийлээгүй, мөн ажлаа ч хийгээгүй.

Харин дараа нь хээв нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үерт өртсөн 313 өрхөд тус бүр таван сая төгрөг өгнө хэмээн ам алдав. Үерийн гамшигт өртсөн хүмүүст тус дэм болохоор зүйл хэдий ч хохироосныхоо араас хандив өгдөг муу зуршлыг дахин бий болголоо. Мэдэж хэрэг эл мөнгө түүний халааснаас гарахгүй. Дүүрэгт хуваарилсан төсвөөс зарцуулагдах биз.

Үер усны аюулаас сэрэмжилсэн мэдээллүүд удаа дараа гарч байхад үерийн аман дээр байрласан айл өрхүүдэд ч анхаарал хандуулаагүй. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг хожим нь тухайн айл өрхүүдэд анхаарал тавьж байлаа. Товчоор бол сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхад үер нэрийдлээр олон ч хандивыг тараалаа.

Харин одоо үерийн дараах Баянзүрх дүүрэгт хийж гавьшсан ажил алга. Эхний үерийн далангийн ажлуудыг хийсэнгүй. Сэлбэ гол дагуу шуудайлсан шороонууд овоолгоостой хэвээр. Халуун наранд шуудай нь өгөрч, шороо нь асгарахад хаа нэг иргэд хүрздэж янзалж байх жишээтэй.

Натурын дунд зам дагуу бол бүр ярилтгүй. Явган хүний зам дээр тавьсан шуудайтай шороонууд явган зорчигчдын хөлд тээглээстэй. Шороо нь асгарч хотын төвд хүмүүст төвөг удсаар. Хотын үзэмжийг үргэлж ярьдаг ч одоо нэгэнтээ эхний ажлаа ч яах ийхээ шийдээгүй бололтой.

Иргэдийн амралт дуусаж, хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, гадаад дотоодын жуулчид нэмэгдэж байгаа энэ үед үерийн дараах ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатай байна, Засаг дарга аа. Үүрэгт ажлаа хийж чадахгүй бол дараагийн хүнд нь зайгаа тавьж өгөх хэрэгтэй.

Иргэдийн татварын мөнгийг зохистой зарцуулахгүйгээр хандив нэртэй гавьяа хүртэх эрх байхгүй л болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 12, 2023 12:46

,МАН мандтугай

Зочин
Зочин
8 сар 12, 2023 14:39

Үнэхээрийн хүнд нөхцөлд амьдарч байна
Юу нь үл мэдэгдэх шуудайтай элс шороо авчирч тавьснаас өөр юу ч хийсэнгүй
Өнөө элс шорооны хажуугаар явахаар огиудас цутгаад нуль өмхий .
Яахаараа байг�##�ийн элс шороо өмхийрөөд байдгийг гайхаж байна
Маш яар�##�тай энэ өмхий шуудайтай юмнуудаа аваачээ
Д�##�ангаа яар�##�тай бариулъя

Зочин
Зочин
8 сар 12, 2023 15:25

Энэ Баярмөнх гэх ёс зүйгүй боловсролгүй этгээд иргэдээсээ уучл�##� гуйгаад ажлаа өгөө. Юуч хийдэггүй худлаа попордог нөхөр төрд хэрэгггүй.

Уулын өвгөн
Уулын өвгөн
8 сар 13, 2023 08:07

Үерийн хамга�##��##�т болгон тавьсан шуудайтай элсийг тухайн газрын хорооны дарга нар анхаарах ёстой.Бас тэгээд дүүргийн засаг дарга хармаанаасаа мөнгө гаргаж өгөх мэтээр зоргоор эрээчих нь юуны тулд ийм пост тавьсныг нь тодорхой бна.Ингэж таарахгүй шүү.Ёстой саваагүй нохой саранд хуцахын үлгэрийг харуулж бна

Холбоотой мэдээ

Back to top button