Бизнес мэдээ

И-март "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-г ашиглалтад орууллаа

Баянгол салбарын VI хорооны нутаг дэвсгэрт байрлах 98 дугаар цэцэрлэгийн хажуу талын 1800 м2 талбайг ногоон байгууламж бүхий “Бичил цэцэрлэгт хүрээлэн” болгосон.

Төсөл хэрэгжихээс өмнө энэхүү газар нь хог хаягдлын үлдэгдэл болон зэрлэг өвсөөр дүүрэн байсан бөгөөд нийтийн эзэмшлийн хэсгийг И-мартын хамт олон 100 хувь өөрсдийн санхүүжилтээр тохижууллаа.

Тухайн талбайн хог хаягдлыг бүрэн цэвэрлэн, хөрсний бохирдлыг ариутган сэргээж, өмнө тарьсан байсан моднуудыг дахин сэргээн бордох ажил 14 хоног үргэлжилсэн.

Төслийн хүрээнд 500 м2 газарт зам талбайн хучилтын ажил болон явган зам, тухлан суух сандлуудыг суурилуулсан бөгөөд 1300 м2 талбайд зүлэгжүүлэлт, 35 ширхэг гурван метрийн өндөртэй гацууруудыг шинээр суулгаснаар олон улсын жишигт нийцэхүйц "Бичил цэцэрлэгт хүрээлэн"-ийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууслаа.

Тун удахгүй Баянгол дүүрэг буюу 10 дугаар хороололд И-мартын шинэ салбар нээлтээ хийнэ. Та бүхэн тухтай үйлчлүүлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button