ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Улсын нэгдсэн төсвийн орлого 37 хувиар өсжээ

ҮСХ-ноос өнөөдөр /2023.08.17/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 7 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулав.

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37.0 хувиар өсжээ.

Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.2 их наяд төгрөгөөр буюу 42.5 хувиар өссөн байна. 

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гараад буй.

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүтээмжгүй эдийн засгийн өсөлт уналтаас дор нөлөөг ирээдүйд үзүүлнэ

Холбоотой мэдээ

Back to top button